18o
Улаанбаатар хот
mobile menu

Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа ялагчдыг өнөөдөр зарлана

2018-02-13 15:43:20

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр шүлгийн уралдааныхаа ялагчдыг зарлахаар болсон байна.
Кёкүшюзан Д.Батбаярын тухайд өнгөрсөн сард гэргий Т.Баясгаландаа зориулан өөрийн “Facebook”-дээ шүлэг тэрлэж, энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Кёкүшюзан Д.Батбаярын зарласан тус шүлгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд 1000 орчим шүлэг иржээ.
Уралдаанд шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна. Шилдгээр шалгарсан гурван шүлгийг Д.Батбаяр энэ сарын 14-нд Гэгээн Валентины өдрөөр гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулахаар төлөвлөжээ.
Мөн шилдэг шүлгүүдээр дуу бүтээж олны хүртээлд хүргэх боломжтой талаар тэрбээр өөрийн “Facebook”-дээ бичсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dd
teneg mal
2018/02/21 103.10.21.71
Кк
Та 2 бие биендээ жинхэнээсээ хайртай биш хайрын шүлгээр яадаг бнаа. Нөгөө д хишгээ суулгасан гэ биздэ ккк
2018/02/15 202.9.43.238
zochin
baysgalan batbayriin mungund ni l bolj suusiishdee
2018/02/15 103.10.21.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 121