-10o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Төмөрхуяг: МУГЖ цолоор шагнуулна гэдгээ өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонссон

2018-02-14 12:11:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрбээр энэ үеэр "Шагнал авах мөчид ээжийгээ их боддог юм байна. Ард түмэндээ баярлалаа. Энэ шагнал бол ард түмний шагнал юм. Миний ард түмэн намайг дэмжиж, эрхэм цол хүртээлээ.  Урлагийн тогоонд 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлд  оролцсон байдаг. Гавьяат болно гэдэг мэдээг өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонсоод, өнөөдөр ирж авч байна" гэв. 

Тэрээр Монголын анхны Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү, МУГЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр олон арван кино уран бүтээлд дүр бүтээсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Баяр хүргэе, Баргийн хүнийг шагнал авахад өө тэр гавьяат авч байна гээд 1 их тоодоггүй мөртлөө чамайг энэ шагналыг авахад өөрийн эрхгүй хашгираад алга ташлаа шүү,Нялх Сэнгүм минь,
2018/02/15 66.181.160.17
тунгаа
Ц.Төмөрхуягт баяр хүргэж амжилт хүсье. эзнээ олсон шагнал байлаа. гайхалтай чадварлаг жүжигчин аргагүй удам байна.
2018/02/15 202.179.24.218
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 222