18o
Улаанбаатар хот
mobile menu

Кёкүшюзан Д.Батбаярын гэргий Т.Баясгаланд 700 гаруй хүн ШҮЛЭГ ЗОРИУЛЖ бичжээ

2018-02-18 12:50:00

Кёкүшюзан Д.Батбаяр гэгээн валентины өдрийг угтаж гэргий Т.Баясгаландаа зориулж хайрын шүлгийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Тэрбээр уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Түүний зүгээс хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд японд сүмо үзэх тасалбар, IPhone X гар утас, Sumsung S7 гар утас олгох болсоноо амлаад байгаа юм.

Тэгвэл Кёкүшюзаны гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдаан нь цахим орчинд маш олон хүмүүсийн талархлыг хүлээж яруу найрагчдаар зогсохгүй шүлэг яруу найрагт хайртай олон зуун хүмүүс уралдаанд маш идэвхтэйгээр шүлгээ ирүүлж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар 700 орчим хүмүүс Кёкүшюзан Д.Батбаярын гэргий дуучин Т.Баясгаландаа зориулан бичсэн шүлгийг өөрсдийнхөөрөө сайжруулан бичсэнээ түүний цахим хаягаар илгээжээ. Цаашид энэ тоо хэд болохыг таашгүй бөгөөд одоогийн байдлаар ийм олон шүлгийн эзнээр тодорсон хүнээр дуучин Т.Баясгалан тодроод байгаа нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бас нэгэн сонирхолтой амжилт юм гэх яриа сошиал хэрэглэгчдийн дунд гарчээ. 

Удахгүй тэрбээр эдгээр шүлгүүдээс мэргэжлийн яруу найрагчдын туслалцаатайгаар шүүлт хийж өөрт таалагдсан шүлгүүдээ фэйсбүүк хуудастаа нийтэлж эхлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Тэнэг боловсрол муутай юмнууд. Од болох гэж ядаж байгаа нь энэ үү
2018/02/20 202.5.196.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment