8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2018-03-08 16:09:00

2018 оны нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээл 4,3 их наяд төгрөгт хүрч нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Мөн нэгдүгээр сард 497 зээлдэгчид 34,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 2,2 хувь, чанаргүй зээл 1,8 хувь байна. Ипотекийн зээл бусад зээлийг бодвол харьцангуй эргэн төлөлт, чанар сайтай байдаг. Нэг зээлдэгчид дунджаар 70,3 сая төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд Улаанбаатарт дунджаар 80,4 сая, орон нутагт 44,2 сая төгрөгийн зээл олгосон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл