8o
Улаанбаатар хот
mobile menu

Гуйлгачны дүрд хувирч, гудамжны хүмүүсийг эмчилдэг эгэл баатар

2018-02-23 11:55:29

АНУ-ын Питсбург хотын эмч Жим Витерс амьдралынхаа сүүлийн 20 жилийг гудамжны хүмүүсийн сайн сайхны төлөө зориулж байна. Тэрээр гудамжны эмч гэдэг нэрээрээ алдаршжээ. Учир нь Жим эмнэлэгийн тусламж шаардлагатай байгаа хүнийг зөв олохын тулд орон гэргүй хүний дүрд хувирч, шөнийн цагаар хотоор тэнэх болжээ. Энэхүү гайхалтай эмч 1992 оноос хойш 1,200 гаруй гудамжны өвчтөнийг анагаагаад байна. Өнөөдөр түүний сайн дурын үйл ажиллагаа өргөжин, анагаахын сургуулийн оюутнууд тэнэмэл хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх нь ихэсчээ. Жим эмч энэхүү хөтөлбөрөө дэлхийн 90 гаруй оронд хэрэгжүүлэхийг зорьж буй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл