8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээждээ захидал бичээрэй

2018-02-24 13:35:00

 

МҮОНРТ-ээс зохион байгуулдаг "Ээждээ захидал бичээрэй" шилдэг захидал шалгаруулах уралдаан 10 дахь жилдээ болох гэж байна. Жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хүмүүс сэтгэлийн нандин үгсээ захидалд дайж, ээжийгээ баярлуулдаг билээ. Уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлэж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүмүүс ээждээ бэлэглэх боломжийг бий болгодог юм. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдээр уншуулж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг уламжлалтай. 

Мэдээлэл технологи хурдтайгаар хөгжин буй өнөө үед ээжтэйгээ интернетээр, үүрэн холбоогоор өдөр бүр харилцдаг ч энэ нь чин сэтгэлийн нандин үгс агуулсан захидлын хэлбэрийн хаана нь ч хүрэхгүй. Тиймээс “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зарлаж, олонд түгээж, бусдын сэтгэлийн үгсийг хамтдаа хуваалцах боломжийг МҮОНРТ хамт олон олгож байгаа юм. Та ээждээ захидал бичээрэй.

Захидал хүлээн авах хугацаа: 

-2018 оны 2 дугаар сар 10-наас 3-р сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд захидалыг хүлээн авна.

- Уралдаанд оролцогчдоос 1,2,3,4 тусгай байрууд нь мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр урамшуулна.

- Уралдааны шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолт 2017 оны 3-р сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ж.лхамаадай ахмад настан 76
ямар хаягаар хүлээж авах вэ?
2018/02/26 139.5.216.164