8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-02-26 11:07:45

ХОНЬ - (3/21-4/19)

Зарим Хонь шинэ хайртай учирна. Орой унтсанаас болж ядарсан бол биеэ сэргээ, өглөөний хоолоо сайн идэж эрч хүчээ дахин сэргээ. Ер нь өглөө эрт босч, орой унтаж хэвш. Хэрвээ унтаж чадахгүй бол орой кино үзэж, мөрөөдөхөө боль. Шинэ, гадаад танилынхаа ачаар олон улсын харилцаа, соёлын асуудлыг олж мэдэн, аялах хүсэл төрнө. Шинэ найз тань аяллын зөвлөгөө ч өгнө.

ҮХЭР - (4/20-5/20)

Ачаалал ихтэй өдөр. Эрсдэлтэй үйлдэл хийх эсвэл үнэтэй эд зүйл худалдан авсны хэрэггүй. Гэр бүлээрээ амрах аялах хүүхдүүдтэйгээ харьцахад таатай байна. Таны санхүүгийн амжилт эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа хэрхэн биеэ барихаас хамаарна. Олон хүн таны тусламж гуйсан хүсэлтийг эелдэгээр хүлээн авна. Хайртай хүний тань тэврэлт танд эрч хүч өгөх болно. Огт мэдэхгүй, туршлага хуримтлуулаагүй ажлаа бүү хий. Та энэ өдөр удаан хугацаанд санаа зовоосон асуудлаа шийдэх шаардлагтай болно.

ИХЭР - (5/21-6/21)

Цагийг тайван энгийн өнгөрөөхийг хичээ. Сайн унтаж амар. Иог бясалгал хийх нь танд тустай байх бөгөөд ямар нэг курс сургалт сонирхож байвал түүндээ явах хэрэгтэй. Олон хүнтэй спортын тэмцээн үзэх, ганцаараа ууланд авирах, байгальд зугаалах зэрэг нь танд дотоод амар амгаланг өгөх болно. Уран бүтээлч, хөгжимчин хүмүүс өнөөдөр сэтгэл хангалуун байх бөгөөд адил үзэл бодолтой хүмүүстэй танилцана.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Cap дуусах дөхөж байгаа тул хийсэн ажлын чинь чухал үр дүн өмнө чинь харагдах болно. Нөхдөө дийлэх, хүмүүст нөлөө үзүүлэх хүсэлтэй бол боломж өндөр байна. Нутаг нэгтнүүдийнхээ бүлэгт нэгдэх эсвэл сонирхдог зүйлтэйгээ холбоотой газруудад очвол урам зоригийг чинь сэргээх хүмүүс тааралдана. Тэдгээр хүмүүс сайн нөхөд чинь болж ч магад. Амралтын энэ өдрийг энгийн харьцаа, наргиан дээр тулгуурлан таатай өнгөрөөхийг хичээгээрэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Өнөөдөр төлөвлөсөн үйлс санаснаас тань илүү бүтэх болно. Зохион байгуулж, зохицуулах чадвар танд бий. Гэхдээ ганцаараа бүх үйл ажиллагааг гартаа авч чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Бусдыг татан оролцуул. Та олон нийтэд танигдаж, албан тушаалаа ч ахиулна. Бардам зан таныг баллаж мэдэх тул өөрийгөө магтаж, бусдыг шүүмжлэхээ азна. Эс бөгөөс хүндхэн байдалд орно. Өөрчлөлт шинэчлэлт таныг хүлээж байгаа бололтой. Хилийн чанадад аялаж зугаалах боломж тохиовол бүү татгалзаарай.

ОХИН - (8/23-9/22)

Чөлөөт цагаараа сонирхолтой лекцэнд сууж, хууль эрх зүй судалж оюун ухаанаа тэлэх юмуу агаарт амрахыг зөвлөж байна. Таны төлөвлөгөө ямар байхаас үл хамааран баяр баясап авчрах сонирхолтой арга хэмжээнд оролцох юмуу амралтын өдөртөө багтаан аялалаар яв. Шинэ боломжуд таны өмнө нээлттэй байна. Өөрийн хүсэл мөрөөдлөө бусдад чөлөөтэй илэрхийл тэд танд туслах байх.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Өнөөдөр таны санаа бодол хэвийн байна. Улстөр, филисофи, боловсрол, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэг болох байх. Таны ажлын газрын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй. Ажил дээр тань аз туршсан үйл явдал болно. Энэ өдөр онцгой өдөр. Хүчээ сэлбэх гэсэн амралт хойшилно. Жинлүүрийн ордны зарим нь шинэ мэдээ сонсох бөгөөд албан тушаал дэвших магадлал өндөр байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Ойр дотны хүмүүсийн өгсөн сайн санааны зөвлөгөө танд тус болно. Өнөөдөр таны дэргэдүүр хэрэгт дуртай хүмүүс эргэлдэх байх. Тэдэнд эелдэгээр ‘Холд’ гэж хэл. Сүүлийн үед гэрээс гараагүй Хилэнцүүд найз болон түншийнхээ зохион байгуулсан сохор болзоонд явах байх. Болзоо, зугаалга хөгжилтэй, амжилттай болно. Хэрвээ дотны найз, хамтрагч хоорондоо сэтгэлийн дарамттай харилцаа байгаа бол тэднийг бие биеэс нь хол байлга.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэ. Гэхдээ хэтэрхий хатуу чанга байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ.

МАТАР - (12/22-1/19)

Аз эерэг байдал авчирна. Сар үхрийн ордонд шилжин байрлахад матрынхны хувьд бүх юм сайжирна. Чөлөөт цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлнэ. Спортын дэвжээнд хүч соривол таны хайрт болон хүүхдүүдэд таатай үйл явдал болно. Өөрийн сонирхдог хоббигоо үргэлжлүүлвэл гэнэтийн жаргал ирэх магадлалтай. Асарч сувилах, санаа тавихад оролцохоо хойш нь тавь, санаа амар байж завгүй ажилла. Ганц бие эрчүүд болзоонд явна.

БУМБА - (1/20-2/18)

Өнөөдөр cap болон Далайн ван гарагийн нөлөөгөөр хүч тэнхээ сайжирна. Таны зарим алхам, үйлдэл үнэндээ санхүүгийн өсөлт авч ирэх шинжтэй. Ашиг орлого ихэссэний шалтгааныг олж тогтооход тийм ч хүнд биш. Та өөрөө өндөр шагнал, урамшуулал хүртэж чадна. Ихээхэн дэмжлэг туслалцаа авахын өмнө бол сайн ярилцах нь  цор ганц зөв арга гэдгийг сана. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрөөж, түүнд бух цагаа зориулаарай.

ЗАГАС - (2/19-3/20)

Загаснуудад аз, бндбр урам зориг, эрч хүчийг өгсөөр л байх болно. Хэрэв гэр орны байдлаа чухалчлан үзэж байгаа бол өнөөдөр гэрээ цайз болгохын тулд завгүй ажиллах нь тийм ч хэцүү биш. Амархан мэдэгддэг санаа бодол тань хайртай хүнийг тань аз жаргалтай байлгахаас гадна хайрын холбоо улам илүү хүчирхэг болохыг илтгэнэ. Одоо ганц бие байгаа загаснууд ах дүү, эсвэл ойрын хамаатан садныхаа хичээл зүтгэлийн ачаар сонирхолтой хүнтэй уулзаж түүнтэй нэр  холбогдох болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment