8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бөхийж буй эмэгтэй” зургийн нууцыг тайлжээ

2018-03-04 11:00:00

АНУ-ын “Northwestern” их сургуулийн судлаачид Испанийн зураач, уран барималч Пабло Руз Пикассогийн 1902 онд туурвисан ‘La Miséreuse accroupie" буюу “Бөхийж буй эмэгтэй” зургийн нууцыг тайлжээ. Зургийг рентген туяагаар харахад цаана нь өөр зураг байсныг илрүүлсэн гэнэ. Үүнийг баруун тийш 90 градус эргүүлээд харвал өөр зурган дээр давхарлан зурсан нь харагдаж буй ажээ. Эх зурагт тухайн үед зураачдын очих дуртай байсан хотын захын цэцэрлэгт хүрээлэнг дүрсэлсэн гэж судлаачид дүгнэжээ. Учир нь тэр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дүрслэхдээ байгалийн сайхнаас онгод авдаг байсан гэнэ. Сонгодог бүтээлүүдийн гайхамшиг үргэлжилсээр.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл