8o
Улаанбаатар хот
mobile menu

Харшилтай хүмүүсийг вакцинд хамруулна

2018-03-04 12:21:00

Эрүүл мэндийн байгууллага, салбар яамны зүгээс харшилтай хүмүүсийг сорилд хамруулан вакцин хийх үйл ажиллагааг хийхээр болжээ. Тодруулбал,  Арьс өнгө судлалын үндэсний төв харшилтай хүмүүсийг вакцинд хамруулахаар бүртгэж байна. Ямар нэгэн харшилтай бол тус төвд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очиж бүртгүүлэх юм байна.. Бүртгэлд хамрагдсан иргэдэд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сорил тавьж үнэхээр харшилтэй эсэхийг нь тодорхойлох юм байна. Сорилоор харшилтай болох нь тогтоогдсон иргэдэд харшлын эсрэг вакцин хийх гэнэ. Шарилжны тоос долдугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг бөгөөд түүнээс хоёр сарын өмнө вакцин хийлгэх ёстой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл