8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын циркчид Монголд ирнэ

2018-03-05 09:50:38

Жил бүр Монголын циркийн манежнаа олон улсын циркийн тоглолт болдог уламжлал тогтжээ. Түрүү жилийн эхэнд бар, арслантай цирк ирж манай үзэгчдийг баясгаж байсан. Мөн анх удаа хотын гудмаар циркийн бар зугаалж сенсаци болж байсныг санаж байна. Тэгвэл энэ жил 3-р сарын 23-наас хүүхдийн амралттай зэрэгцэн олон улсын циркийн тоглолт эхлэх гэнэ. 

Орос, Америк, Герман, Итали, Япон зэрэг орны шилдэг циркийн үзүүлбэрүүд манай үзэгч багачуудыг баясгах нь. Дээр нь Монголын нэрийг дэлхийд гаргаж тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарах болсон шидэх банз, олон жил тоглогдоогүй морьтны гайхамшиг, хүч тамирын гайхамшиг зэрэг брэнд үзүүлбэрүүдээ манай циркчид тоглож үзүүлнэ гэсэн. 

Энэ жилийн тоглолт ч өмнөх жилүүдийнх шигээ үзэх харах юмтай, нүд хужирласан үзүүштэй тоглолт болох биз. Харин тоглолтын тасалбар нь худалдаанд гарсан байна лээ. Амьд тоглолт, тэр дундаа цирк үзэх ч сайхан шүү. Гэр бүлээрээ цирк үзэцгээе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment