8o
Улаанбаатар хот
mobile menu

Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжтой

2018-03-08 13:49:00

Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд  зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг.   Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой  мэдээллийг бүртгэдэг юм.

Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл,  санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай  холбоотой  байдаг ба тавьж буй асуултуудын дийлэнхийг зээл болон төлбөр төлөлтийн хугацаа хэтрэлтээс болж дахин банкны зээл авах боломжгүй болсон тухай зонхилж байна.

Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллага, үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээдүүд мэдээлэл нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног   -Хэвийн
  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 191-180 хоног –Хэвийн бус
  • 181-360 хоног –Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног –Муу

Хэрэв зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан бол мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг 6 жилийн дараа зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй болох юм.

Харин  Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд;

  1. Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.
  2. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.
  3. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг.

Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул санхүүгийн харилцагч та төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн та тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bagii
Анхаар????? 2013 оndzeel awaad ergen tolltoondoo hutsaa heruulsench zelee hugtsaandni hiij dusgsan getel dahij zeel awhgeed odoo boltol bank zeel oghgui geed bhiin haan handahuu 6jil bolloo shtee
2019/01/30 66.181.161.123
Irgen
ene san chin barag tsad untga.ni hereg hisen bolgoj nerend ni har tolbo uusgej bga ym bna ymar nege bglgas zeel avch bolohgui igen hunii erhend haldaj bna
2018/12/03 202.126.89.244
Otgon
Gants hoyr say togrogni ortoi huniig ene sanda orulahgui bj boldogui ymuu heden terbumar ni idej bga hune yaj chadahgui bj engiin irgedinhe erh ashgiig booj bh shardlaga.bnu
2018/12/03 202.126.89.244