Монголын хамгийн эрэлттэй, чадварлаг жүжигчдийн нэг болох СТА Б.Амарсанаа “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээгдэж байгаа “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээгээд эх орондоо ирсэн. Тус тэрбээр тун амжилттай тоглосоноор араасаа монгол жүжигчидаа дагуулах болж, тус киноны хоёрдугаар хэсэгт монгол уран бүтээлчид тоглосоор байгаа юм. Тэгвэл уг киноны хоёрдугаар ангид жүжигчин Амараагийн эгч нь тоглосон байна. Тэрбээр таван эгч, хоёр ахтай айлын бага хүү. Түүний эгч Б.Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн. Тэрбээр саяхан Олон улсын хэвлэл мэдээллийн клубуудын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Малайз улсад киноныхоо зураг авалтанд оролцоод иржээ.
Жүжигчин Амараагийн эгч "Марко Поло"-д тоглоод иржээ
2015-11-20 08:38:00