4o
Улаанбаатар хот
mobile menu

Алтайн сүрлэг нурууны бүргэдчид нийслэлд айлчиллаа

2018-03-07 11:35:50

Нүүдэлчин ард түмний хоол хүнсээ олж авах гол арга нь ан гөрөө хийх билээ. Махчин шувууг гаршуулан дасгаж, ан агнахад сургадаг 6000 жилийн түүхтэй шувуулахуйн соёлыг Казахын ард түмэн өнөөг хүртэл уламжлан хадгалан хөгжүүлж байна. Монгол Улсад гаршуулж буй бүргэдүүд 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ.

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 2000 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна.

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч нөхрийн барьсан ангийн арьсаар урласан үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан олны нүдийг хужирлалаа. Тэмцээний тэргүүн байранд 75 жил бүргэд гаршуулан сургаж буй Улаанxус сумын бүргэдчин 88 настай Б.Байтей, дэд байранд Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гуравдугаар байранд С.Башаxан, тусгай байранд Х.Елик нар шалгарав. Хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчингээр Б.Хайзым тодорлоо.

Тус арга хэмжээг сонирхохоор дотоод гадаадын олон жуулчид, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, нийслэлийн иргэд гэр бүл, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Хүйтний улиралд Бүргэдийн баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 133