8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Татварын хуульд ийм өөрчлөлтүүд орно

2018-03-07 12:11:00
Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлнө 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гаригт иргэд, бизнес эрхлэгчид, аж, ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж татварын багц хуульд томоохон өөрчлөлт оруулах гэж буй талаараа мэдээлсэн. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. 

Энэ нь эцэстээ аж, ахуй нэгжүүд болоод иргэд, бизнес эрхлэгчдэд очих татварын дарамтыг бууруулах зорилготой гэж буй. Тодруулбал, бичил, жижиг бизнес эрхлэгчдийн татвар ногдуулах ажиллагаа болон татварын тайлагналыг хялбаршуулна мөн тайлангийн алдааг нэг жилийн дотор засах боломж олгоно, өр төлөх хугацааг уртасгана, эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй гэх мэт олон давуу тал бий болж байна. 

Тэгвэл татварын багц хуульд чухам өөрчлөлт орох гэж буй талаарх мэдээллийг хүргэе. 

 Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийг л шинэчлэхэд томоохон хэд, хэдэн дэвшилт гарна гэж хууль санаачлагчид үзэж буй аж. Тодруулбал,  зээлийн хүү буурах, гаднаас шинэ эх үүсвэр татах боломж нээгдэх аж.  Энэ хуулийн хүрээнд дараах таван төрлийн татварыг өөрчлөхөөр төлөвлөж байна.

1. Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь болгох

2. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь болгох

3. Банкны зээлээр хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварын 5 хувь болгох

4. Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлөх

5. Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцож татвар авдаг байсныг олсон ашгаас 10 хувиар авдаг болгох 

Мөн  Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд таван шинэ нөхцлийг бий болгохоор төлөвлөж байна.

1. Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулах

2. Нэр томъёоны тодорхойлолтуудыг өргөтгөх

3. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болох

4. Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч тооцох

5. Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ. 

 

Татварын багц хуулийн шинэчлэлийг шат шатны байгууллагуудаар хэлэлцүүлээд хаврын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа аж.  Мөн компанийн эзэд уг хуулийн төсөлтэй холбоотой санал санаачлагаа хууль санаачлагчид илэрхийлэх бүрэн боломжтой юм байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Ийм өөрчлөлт хийвэл ардууд босох байх шүү.бүү басаарай.
2018/03/08 103.57.92.29
Ард
Олчихоод ийм жаахан татвар төлөх үү.зөрүүг нь ард түмэн төлөх үү
2018/03/08 103.57.92.29
Арл
Олон улсын валютын сангийн санал уу.гадаадын хөрөнгө оруулагчийн ногдол ашгийн татварыг 20-оос 5 хан хувь болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ.Улс орны минь хэвлийг сэндчиж хэдэн зуун тэрбумаар нь ашиг
2018/03/08 103.57.92.29
Жамц
Амьдрал үзээгүй мэдлэг муутай туршлагагүй нөхдүүд улсын санхүүг самарчихвий дээ. Их л болгоомжтой хандахгүй бол болохгүй шүү !!!!!!!!!!!!!
2018/03/07 139.5.218.33
Зочин
Энэ ард түмнийг хуурсан өөрчлөлт. Гол гол татварыг яах вэ
2018/03/07 203.91.115.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment