8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-03-09 11:20:14

Хонь - (3/21-4/19) 

Өнөөдөр амьдралын эрч хүч хэт зарцуулагдаж, уналт, ялалт ээлжилснээр бие тавгүйтнэ. Учир нь өнөөдөр Цолмон гараг энэ ордонд байрлаж байгаа бөгөөд таны хийж байгаа зүйлд зайлшгүй саад учруулж, өөрийн байрыг тогтоох болно. Гэхдээ энэ нь зөвхөн өнөөдөр л байна. Амрах, амин дэм агуулсан зөв хооллолт, байгальд зугаалах нь сөрөг хандлагуудыг зогсооход тусална. Хэдийгээр бэрхшээл сорилт их байсан ч сэтгэл санаагаа сэргэлэн, цовоо байлга. 

Үхэр - (4/20-5/20) 

Энэ өдөр та ажиллах чиглэлээ тодорхойлж, жилийн стратеги төлөвлөгөөг гаргахад таатай байна. Харин хамтрагчаа элдэв янзын шалтгаанаар гомдоохгүй байхыг сануулж байна. Тэр таны өмнөөс гал руу орохыг ч үгүйсгэхгүй. Ашиг олж болохуйц санал санаачлагыг дэмжин хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол алиалагчийн дүр эсгэж бусдын сэтгэл дотор руу нэвтрэх арга байдгийг санаарай. 

Ихэр - (5/21-6/21) 

Хайртай хүн, үнэнч  нөхрийнхөө хооронд сонголт хийх шаардлага гарна. Ихэрхийнхний  хувь заяа, байр сууринд нөлөөлөгч хүмүүсээс болж алдаа гаргах магадлалтай. Өөрчлөгдөхийг тэмүүлэх, хувь хүний хоорондын харилцааг шийдэх. Энэ бүгдийг ирэх жил хүртэл хойшлуул. Хэрвээ өөрийн тань үйлдэл нь болж байгаа зүйлсийг үнэн зөв дүгнэсэн суурин дээр үндэслэсэн бол амжилт хүндлэлийг олж авч чадна. Өдөр тутмын ажилд хайхрамжгүй хандах нь нийт ажлын тувшинд муугаар нөлөөлнө. Энэ өдөр та санаандгүй аргаар мөнгө олох бололтой. 

Мэлхий - (6/22-7/22) 

Өдрийн эхэнд идэвхгүй назгай байдалтай байна. Ихэнх мэлхийнүүд ажлын темп буурсантай эвлэрэх болно. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Өнөөдөр хувийн сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав. Зарим тохиолдолд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Танд ялалт байгуулах онцгой боломж байна. Амьдралын бүх салбарт довтлох, хамгаалах тактикийг хэрэгжүүл. 

Арслан - (7/23-8/22) 

Найдвар биелэж, шинэ харилцаа холбоо тогтоох өдөр. Таны санасан бодсон биелэнэ. Хэрвээ зорилгодоо хүрэх гэж хэтэрхий улайрахгүй бол таны ололт амжилт хүмүүсийг гайхшруулах болно. Хэрэв ямар нэг хүнд хичнээн их дургүй хүрсэн ч асуудлыг гap зөрүүлэх аргаар бүү шийд. Тэмцлийн өөр хэлбэрүүд бий. Магадгүй хамт ажилдаг хүн тань таны албан тушаалыг ганхуулах болно. 

Охин - (8/23-9/22) 

Хүнд, осолтой өдөр болно. Таагүй мэдээ хүлээн авах нь таны сэтгэл санааг орвонгоор нь эргүүлнэ. Өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүстэй харьцах харилцаагаа дахин эргэн харахад хүргэнэ. Бусадтай муудалцахаас зайлсхийж, бусдад өгөөмөр, өрөвч, сайхан сэтгэлээр ханд. Дотны хүмүүстээ дэмжлэг, тусламж үзүүл. Гэхдээ өөрийн дотоод итгэл үнэмшилдээ залбирч өнөөдрийг бясалгал хийж өнгөрөөхийг зөвлөж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Таны эргэн тойронд таны мэдэхгүй маш олон зүйл байдаг бөгөөд өнөөдөр та маш чухал мэдээлэл олж авах болно. Хэрвээ энэ нь санхүүгийн талаарх мэдээлэл байвал танд маш их ашиг авчрах болно. Хэрвээ та санхүүгийн талаар сонирхдоггүй бол сэтгэл зүйн талаар сонирхож болох юм. Хэрэгт дуртай хөршөөсөө болгоомжил. Хэрвээ бусад хүмүүст нууцаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол энэ талаар маш найдвартай хүнд хэлэх нь дээр. Өнөөдөр ямар нэг зүйлд хөрөнгө оруулахад тийм ч таатай өдөр биш бөгөөд үүний оронд ирээдүйд хийх ажлаа судлах нь илүү тохиромжтой. 

Хилэнц - (10/23-11/21) 

Ердийн ажил хэргийн өдөр болно. Таны амжилтын үндэс нь дотоод ба гадаад байдлын амар амгалан орших болно. Хэрвээ та дээд байгууллагын удирдах хүмүүс болон, өөрийн даргатайгаа зөрчилдөж тэмцэлдэхгүй бол энэ өдөр тайван өнгөрнө. Харин хуучны танилтайгаа таарч тухайн үеийн дурсамжаа ярьж хөөрөлдөн цагийг зугаатай өнгөрөөх болно. 

Нум - (11/22-12/21) 

Өнөөдөр, амьдралын бүхий л хүрээнд азгүйтэл дагалдах бололтой. Үүссэн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэн цэгнэж, ертөнцийг үзэх үзлийг зөв тогтоохыг хичээгээрэй. Шинэ төсөлд хамтран оролцох эсвэл таны амлалтын талаар сануулна. Өнөөдөр бүх асуудлыг шийдчихгүй ээ. Үүнээс гадна өнөөдөр дотны хүмүүс болон хамт ажиллагсадтай харьцаагаа сайжруулж чадахгуй. Удирдлага болон хууль засгийн төлөөлөгчидтэй бүү уулз, 

Матар - (12/22-1/19) 

Сэтгэл хөдлөл, тэмүүллээ барих шаардлагатай өдөр. Сонссон ойлгосон зүйлдээ найдаад хэрэггүй. Өөртөө, ажилдаа, эргэн тойрныхондоо сэтгэл дундуур байвал санаа зовох нь нэмэгдэнэ. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Одоогийн ажил үүргээ тайван гүйцэтгэ. Гэр орноо тохижуулахаар бага зэргийн худалдан авалт хий. 

Бумба - (1/20-2/18) 

Идэвихтэй тэмцэл хийж, байр сууриа хамгаалах өдөр. Энэ өдөр таныг худлаа амлалт, хууралт, үнэнч бус байдал ээрч магадгүй. Урам хугарахаас зайлсхийн тулд мөнгөтэй холбоотой ажил болон албан бичиг хэргийн бүрдүүлэлтэд анхааралтай хандаарай. Орчин тойрныхонтойгоо өөрийгөө харьцуулах нь ихэснэ. Та өөртөө хэт анхаарал тавьж бусдыг анхаарахаа болино. Хичнээн завгүй байсан ч үр хүүхэд, ажилтнууддаа цаг зав гарга. 

Загас - (2/19-3/20) 

Олонхи загасын ажил төрөл бүтэмж муу. Танаас үл хамааран уулзалт ярианууд тасалдана. Үдээс өмнө сонирхож буй асуудлуудаараа мэдээлэл цуглуулах боломжтой. Бичиг цаасны ажил хялбархан эмхрэх өдөр. Сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байгаарай. Учир нь онц ноцтой гэмтэл бэртлийг ярихгүй байя гэхэд таны биен дээр гарсан зүгээр нэг шарх шалбархай эдгэхгүй маш удаанаар зовоох болно. Өдрийн хоёрдугаар хагаст гадагшаа гарах бүх ажлаа цуцалж, уулзалт болзооноос татгалзах хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл