
Дэлхийн шилдэг уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин ОХУ-ын Их театрт болсон уг шагнал гардуулах ёслолд тэрбээр гэргийн хамт оролцсон байна.Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос МУГЖ Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар тус “Хүндэт шагнал”-ыг хүртжээ.Тэрбээр нэр дэвшсэн шилдэг уран бүтээлчдийн гала тоглолтод энэ сарын 11-нд оролцож, Москва хотын “Большой” театрын тайзнаа хоёр дахь удаагаа дуулж, шагналаа гардан авсан байна. Э.Амартүвшин “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохороор үйл явдал боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.



