8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолч боллоо

2016-01-29 11:36:00

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болж тус наадмын шилдшүүдийг тодруулсан юм. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж, эцсийн шатанд яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар нэрлэгдсэн. Ингэснээр АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодорлоо.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл