4o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр бүхий 10 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгажээ

2018-03-14 14:51:54

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 20 орчим асуудал хэлэлцлээ. Хурлаар нэр бүхий 10 ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан байна. Мөн зарим ББСБ-д шинээр болон нэмж банк бус санхүүгийн зээлийн, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг ББСБ-ын тусгай зөвшөөрлийг сэргээв. Түүнчлэн нэг аж ахуйн нэгжид үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн нэг аж ахуйн нэгжийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр бүртгэжээ.

Түүнчлэн “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сард түдгэлзүүлээд байсан хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээжээ. Тус компани хөрөнгө оруулалтын сан байгуулах хүсэлт, баримт материалыг Хороонд ирүүлээгүй тул ийнхүү түдгэлзүүлээд байсан юм. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл шаардлага тавьж ажилласны дүнд тус компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж, “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах хүсэлтээ ирүүлэн, Хорооны өмнөх хуралдаанаар буюу 2018 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар хэлэлцүүлж, бүртгүүлээд байна. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлсэн хугацаанд Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан тул ийнхүү тусгай зөвшөөрлийг сэргээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 133