-10o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлгийн үү буюу Хүний папиломавирусын халдвар гэж юу вэ?

2018-03-15 10:44:00


Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилома вирус (ХПВ)-ийн халдвар гэнэ.
ХПВ нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд  хүн амын  дунд элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн үү ихээр тархаж байна. Энэ талаарх мэдээлэл муугаас хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээлэлийг хүргэж бйна.
ХПВ-ийн халдвар хэрхэн дамжих вэ?
ХПВ нь 100 гаруй төрөл байдгаас 30-аад төрөл нь бэлгийн замаар дамжин шээс, бэлгийн замыг илүүтэй үрэвсүүлж, гэмтээдэг. Бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн тодорхой хэв шинжүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээс, бэлгийн замын хучуур эдүүдийн хавдрыг үүсгэхэд чухал нөлөөтэй . 
Үүнд бэлгийн хавьтал, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, төрөх замаар  нярайд халдварлах гэх мэт.

ХПВ-ийн халдвар дамжихад нөлөөлөх хүчин зүйлүүд юу вэ?


•ХПВ-ийн халдвар бэлгийн идэвхтэй амьдралд байгаа залуу насны хүмүүсийн дунд хамгийн их тархалттай байна.
• Бэлгийн хавьтагчийн тоо их байх нь бэлгийн замаар ХПВ-ийн халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг
• БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, шээс бэлгийн замын хламидийн халдвар г.м) нь ХПВ-ийн халдварыг авах нөхцлийг бүрдүүлдэг

ХПВ-ийн хэв шинжийг хэрхэн ангилдаг вэ?:

ХПВ-ийн хэв шинжийг хавдар үүсгэх өндөр, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг бөгөөд зарим төрлүүд нь хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг.  ХПВ-16, 18, 30,31,33 г.м дахь төрөл нь бэлэг эрхтэн түүний орчмыг гэмтээж умайн хүзүү болон хошного, бэлэг эрхтний орчмын хорт хавдрыг үүсгэдэг. Харин ХПВ-ын/6,11, 42-44,54 г.м/ зарим төрөл нь ихэвчлэн гадна бэлэг эрхтэн, бэлгийн их бага уруул, умайн хүзүү, хошного орчимд бэлгийн “үү” гарах шинжээр илэрч хорт хавдар үүсгэх магадлал харьцангуй багатай байдаг бол зарим төрөл нь төдийлөн элбэг тохиолддоггүй боловч өвчлөх магадлал өндөртэй төрөлд багтдаг. Бэлгийн “үү” өвчин нь архаг явцтай, өөрөө аяндаа эдгэрэх хандлагагүй, эрэгтэйн тээрхий, шодой орчим, эмэгтэйн бэлгийн их бага уруул, хярзан, үтрээ, эрэгтэй эмэгтэйд хошногоны орчим зөөлөн нарийн суурьтай, орчныхоо эдтэй наалдаагүй, цэцэгт байцаа болон тахианы залааг санагдуулам хэлбэртэй, биеийн өнгөтэй, заримдаа цайвар ягаан эсвэл тод улаан өнгөтэй ургацаг гардаг


ХПВ-ийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


•ХПВ-ийн халдварыг цаг алдалгүй оношлуулан, эмчилгээг хийлгэх
•Бусад БЗДХ-ыг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх
•Бэлгийн олон хавьтлаас зайлсхийх , бэлгийн хавьтагчийг хамт эмчлэх.

NES medical эмнэлэг Хүний папиломавирусын халдварт  өвчнийг бүх шатанд оношилж, эмчилж байна. Хэрвээ та тус өвчнөөр шаналж яваа бол NES medical эмнэлгийн эмч нарт хандаарай.

NES medical эмнэлэг

Утас: 95962236, 99139745, 90803636

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
95962236 дугаар нь мөн байна лээ шүү. Энэ дугаараар цаг урьдчилж аваад очдог юм байна лээ.
2018/09/19 59.153.113.138
Зочин
1,2ширхэг гарсан байсан ч үзүүлж эмчлүүлсэн нь дээр. Эднийд очсон хүлээлгэлгүй шууд эмчилгээндээ орсон. НЭС эмнэлэгийн Эрка эмчид баярлалаа. Зовлон нэгт хүмүүс минь хурдан л эмчлүүлээрэй.
2018/09/19 59.153.113.138
Мөнгөнцэцэг
1,2 ш. Гарсан байсан энэ өвчин мөн үү
2018/09/19 66.181.160.90
Зочин
хэрэв ийм үү гарсан бол цаг алдалгүй хурдан эмчлүүлээрэй. маш хурдан томордог юм байна лээ шүү. Томорчихоороо эмчилгээ хийхэд хэцүү болчихдог юм байна.
2018/09/17 203.91.115.41
Зочин
Танай мэдээлэлийг уншаад энэ эмнэлэгт очиж эрүүлжсээн баярлалаа. Эмч нар нь сайхан ааштай харьцахад амар байлаа. ийм өвчтэй олон олон хүнд тус болсон мэдээлэл тавьсанд баярлалаа.
2018/09/17 203.91.115.41
Зочин
Заавал эхээс урагт халдварладаг уу
2018/07/26 103.10.22.14
Naraa
Sn bnuu? Bi 5sartai jiremsen getel 20d hongiin omnoos utreenii amsarin dood hesgeer yag tiim burjgar yagaan yum urgaad bhin zoviur ogt bhgui. Nohroso oor hvntei havitaj vzeegui yunas bolj bga yum bol
2018/07/08 66.181.161.22
Blue
Hervee ene ovchin bol ogloo garad yamar em uuh ve . Yaj ooriigoo hamgaalah bolomj bn? Nadd tuslarai
2018/04/07 66.181.161.119
Blue
Sn bnu? Bi eregtei taniltsaad 2 sar bolson nz ohintoigo hamgaalaltgui hawital d orson yum . Getel tuunii beleg erhtenii hajuud neg uu , urgatsag medregdeed bn. Ooroos asuuhar yum helku yum.
2018/04/07 66.181.161.119
Зочин
Нөхөртэй цуг шинжилгээ өгч болох уу танай хаяг хаана вэ?
2018/03/18 64.119.16.253
Цацаа
Сайн байна уу? Энэ эмчилгээг хэдээр хийх вэ?
2018/03/18 64.119.16.253
  • Recent
  • Most Read
  • Most Comment