12o
Улаанбаатар хот
mobile menu

Асашёорюү Д.Дагвадорж: Их хааныхаа хөшөөг Японд босгохоор боллоо

2018-03-16 11:49:07

Дэлхийн олон газарт Чингис хааны хөшөөг бид олж харж болно. Дэлхийн агуу суут удирдагч, монголчуудын бахархалт түүхэн хүн Чингис хааны хөшөөг хамгийн сүүлд Өвөр Монголын Засгийн газар, Аялал жуулчлалын яам санхүүжүүлэн Ухай хотын Гандар уулан дээр сүндэрлүүлсэн. Уг хөшөө нь одоогоор дэлхийн хамгийн том Чингис хааны хөшөө болоод байна. Хөшөөний өндөр 88,8 метр бөгөөд 27 давхар өндөр барилгатай тэнцэж буй.. Эргэн тойронд нь улаан дарсны ферм, жимсний модон ой, зочид буудал, зоогийн газар, цанын бааз байрладаг юм байна.

Тэгвэл дөнгөж сая сүмогийн их аварга Их аварга Асашёорюү өөрийн цахим хаягаар дамжуулан Чингис хааны хөшөөг Японд босгохоор болсон талаараа мэдээллээ. Тэрбээр "Их хааныхаа босоо хөшөөг Япон улсын нэг хотод босгохоор боллоо" гэжээ. 

Одоогоор Чингисийн хөшөөг босгох гэж хотын нэрийг нууцалж буй бололтой. 

МАНАЙ САЙТ ДЭЛХИЙН УЛСУУДАД БАЙХ ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. 

Өвөрмонголын Ухай хотын Гандар ууланд байрлах Чингис хааны хөшөө 

Чингис хааны хөшөөт цогцолбор

   Монгол Улс. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэл болгон бүтээжээ. Өдгөөгөөс олон зууны тэртээ морин дээрээс Их Монгол Улсыг байгуулж, Дэлхийн олон улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан их хааны 40 метрийн өндөртэй морьт хөшөө салхи илбэсэн тэгш өндөрлөг тал газарт сүндэрлэн байх ба хөшөөг 250 тонн ган төмрөөр бүржээ.

Чингис хааны суудалдаа заларч буй хөшөө

   Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших тус хөшөө нь Засгийн газрын ордны өмнө байрладаг. Түүний хоёр талд шадар хөлөг баатруудын нь морьт хөшөө мөн бий. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ард иргэд хүндэтгэл илэрхийлдэг бол гадаадын өндөр дээд хэмжээний төлөөллөгчид тус хөшөөнд мэхийн ёслодог.

Чингис хааны хүрэл хөшөө

   Англи улс. Лондон хотын төв. Хамгийн их хүн хөлхдөг хэсэгт Чингис хааны том хүрэл хөшөөг тодорхой хугацаанд байрлуулж байсан байна. 5метр өндөр их хааны тус хөшөөг ОХУ-ын Буриадын улсын уран барималч Даши Намдаков урлан бүтээсэн юм. Тэрээр энэ хөшөөг урлахдаа түүхэн, хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүний морийг үлгэр домгийн юм шигээр бүтээсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан гэж хэлж байжээ. Тус хөшөөг өнгөрсөн онд Монгол улс худалдан авсан байдаг бөгөөд одоогоор тодорхой газар байрлуулаагүй юм байна.

Шиньжяний Чингис хааны морьт хөшөө

   Хятад улс. Шиньжяний Дөрвөлжин хотод байх Чингис хааны хүрэл хөшөө нь жаргах нарны туяанд буурал түүхийн улбаагаар гялалзана. Ази Европийг дамнасан Монгол эзэнт гүрний их цэрэг үүгээр өнгөрсөнийг илтгэж энэхүү хөшөө энд ихэмсэгээр сүндэрлэнэ.

Гирин мужид байх Чингис хааны босоо хөшөө

   Хятад улсын Гирин мужид дэлхийд хамгийн өндөрт тооцогдох Чингис хааны босоо хөшөө байдаг. Тус газрын ажилтан энэхүү хөшөөний өндрийг 22 метр , өргөн нь 4 метр орчим гэж мэдээлж байжээ.

Турк улс дахь дурсгалын хөшөө

   Турк улсын Анкара хотод Чингис хааны дурсгалын хөшөө бий. Энэ хөшөөг 2006 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойд зориулан босгожээ. Тус улсад очсон гадна дотны төлөөллөгчид хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг байна.

Нум харваж буй Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны музейн өмнө Чингис хааны морин дээрээс нум сум харваж буй хөшөө сүндэрлэж байдаг.

Хянган аймаг. Чингисийн хөшөө

   Хятад улс ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод Чингис хааны сүмийн төв дунд орших гантиг чулуун дээр суурилсан 2,8 метр өндөр 2,6 тонн хүнд хөшөө бий. Чингис хааны хөшөөний энэхүү хөшөөг хүрлээр цутгажээ.

Цасаар бүтээсэн Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаарт болсон мөсны баяраар цасаар урласан Чингис хааны хөшөө олны сонирхолыг ихэд татжээ. Энэ нь Чингис хааны хөшөөг цасаар барьсан анхны тохиолдол гэж хэлж болно.

Уулын оргил дахь Их хааны хөшөө

   Хятад улсын ӨМӨЗО-ны Жирэм аймаг. Хуйлын голд орших Чингис хааны хөшөөт цогцолбор. Хөшөөний өндөр 50 метр бөгөөд цогцолбор нь уулын ам, чонын зам, цэргийн жагсаал, монгол хаад гэх 4 хэсгээс бүрддэг.

Элсээр урласан Чингис хааны хөшөө

   БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуурын Үүхайд элсээр бүтээсэн Чингис хааны хөшөө бий. Магадгүй элсээр урласан энэ бүтээл нь дахин давтагдашгүй байж мэднэ.

Чингис хааны хөшөөт музей

   Хятад улс. Баяннуур аймгийн Үүхайд байх их хөшөө. Далайн түвшнээс дээш 1805 метрт орших Гандар уулын ноён оргилд Чингис хааны энэ хөшөө сүндэрлэдэг. Хөшөөний дотор түүхийн музей байрладаг бөгөөд газраас ил гарсан хэсэг бүхэлдээ Чингис хааны хөшөөнөөс бүтнэ.

Элсэн дундах Чингис хааны хөшөө

   Хятад улс ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баданжириньд элсэнд Чингис хааны хөшөө байдаг.

Ордос дахь Чингис хааны хөшөө

 Хятад улс. Ордос хотын эзэн хороо хошуунд байх Их хааны онгон дахь Чингис хааны хөшөө

Морьт цэргүүдтэй Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Ордос хотын өндөр хөгжилтэй газар болох Хияа багш тойрогт орших уудам талбайд морьт цэргүүдийнх хамт бүтээсэн Чингис хааны хөшөө байдаг.

Туг сүлдтэйгээ Чингис хааны хөшөө

 Хятад улс. Өвөр Монголын их сургуулийн хүрээнд байх Чингис хааны морьт хөшөө.

Чингисийн морьт хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Хөх-хотын Чингисийн өргөн чөлөөнд орших Чингис хааны морьт хөшөө.

Эх сурвалж: http://mn.cntv.cn/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Өвөрмонголд нэлээд олон хөшөө бгаан элэг нэгт монголчуудад баярлах цаг болжээ.манай тэнэгүүд тэнэг царайлж суусаар л
2018/03/18 59.153.114.43
Bn
Ene hyatadad yamar ih hushuu bgaad bnaa ! Unuu chingis haanii acedami gd uvchignuud bdag humuus yu hiigeed bgaam be bas ene uls ornoo tuluulj ug heleh erhtei etgeeduud yagaad duugui suugaad bgaam !
2018/03/18 64.119.18.115
Доёо
Буриадын Намдаковын хөшөөг ажнай Батэрдэнэ авч ирсэн гэж дуулсан ,энэ үнэхээр нэгийг бодуулхаар харагддаг юм. Залах газрыг сайн бодмоор!
2018/03/17 122.201.24.27
Оюунсүх
Их хаан Чингисийн дэлхийд анх боссон " дэлүүн болдо" дахь цагаан гантиган хөшөөг яагаад орхиод байгаа юм бэ? Хятадад байдаг хөшөөнүүд бол жинхэнэ хүндэтгэлийн хөшөө биш хэдэн юань олох зорилготой үзмэ
2018/03/16 139.5.218.33
zochin
Chingis haaniig Mongoliin haan gej Yuneskod burtguulie. Bidnii ue duusahaar Chingis haaniig hyatadiin haan bsan geh hudal tuuh delhiid tarhaj bolzoshgui. Bid ih haanaa ur hoich uedee Mongoliin haan
2018/03/16 103.10.21.38
zochin
Hyataduud Chingis haaniig maani buren umchuluud avchee. Bid ih haani ur sad baij hyatadaas arai baga hushuutei bna. Tuuh uusel garalig medehgui humuust Chingis haan hyatad hun gej oilgogdohoor bna
2018/03/16 103.10.21.38
ок
хичнээн өөр 2 дүр төрхтэй ч юм бэ дээ,1 % хүн 1-л баймаар юм
2018/03/16 202.179.24.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment