10o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх вэ?

2018-03-18 11:05:00

Өнөөдөр Монгол цэргийн өдрийн 97 жилийн ойн өдөр тохиож байна. Цэргийн баяраар эрчүүдээ, хайртай аавыгаа, ханийгаа хэрхэн баярлуулах, ямар бэлэг барихаа хараахан шийдээгүй байгаа бол доорх зөвлөмжид анхаарлаа хандуулаарай. 

Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт

Сайн архи сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна. Мөн түүний хүсч мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг нь бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерийн хорхойтон этгээдэд "хулгана" гэх мэт зүйлийг бэлэглэх нь хамгийн сайхан бэлэгт тооцогдох болно. 

Заяаны ханьдаа авах гэж төлөвлөсөн байсан зүйлийг нь бүү бэлэглэ

Учир нь тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно. Харин та ухаалаг эхнэр бол нөхрөө хоол хийлгэдэг болгох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй нь мэдээж. Гэхдээ мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ. Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Машинтай бол машины суудлын бүрээс толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ. Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг. Тэр таны сонголтод сэтгэл хангалуун байх болно.

Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй

Бүсгүй та зүгээр л танил эрдээ бэлэг өгөх гэж байгаа бол олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур бэлэглэж болно.

Даргадаа бэлэг бэлтгэж байгаа бол цэцэг бэлэглэж болно

 
Хонгорзул цэцэг хүндэтгэлийг илэрхийлдэг, эрчүүдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой цэцэг гэдгийг таньд сануулъя. Мөн шар цэцэг санхүүгийн амжилтыг бэлэглэдэг гэдэг. Гэхдээ жижиг эсвэл том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.

Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой.
Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирээ нээсний ойн вино бүүр их оноо авна.
Эцэст нь бугуйн тансаг бэлэглэхгүй байхыг сануулъя.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
ЦЭЦЭГ ӨГӨХ ТИЙМ САЙХАН ЗҮЙЛ БИШ ШҮҮ
2018/03/18 202.55.191.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment