8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оюутолгойн гэрээг УИХ-аас шалгахаар боллоо

2018-03-23 19:40:00

Хавар аль хэдийн хаяанд иржээ. Хачин сайхан нартай энэ өдөр манай улсад ямар үйл явдал боло. Чухал.мн сайт улс оронд болсон ямар үйл явдлуудыг онцлов гэдгийг өнөөдрийн тоймоос хүлээн авч уншина уу. 

БӨХИЙН ӨРГӨӨНД ЮУ БОЛООД БАЙНА

Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбоонд болсон үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Болсон үйл явдлыг товч хүргэвэл, Монголын Үндэсний бөхийн холбооноос маргааш “Их Эе” их хурлыг зохион байгуулах гэж байна. Гэтэл гурван шатны шүүхээс уг хурлыг хуралдуулж болохгүй гэх шийдвэр гарсныг өчигдөр Шийдвэр гүйцэтгэх албаныхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулахыг хүссэн ч даралт ихэссэн гэх шалтгаанаар гардан авахаас татгалзсан юм. Харин МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан болон Р.Нямдоржийн хүү улсын гарьд Н.Ганбаатар нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдыг Бөхийн өргөө рүү нэвтрэхийг эсэргүүцсэний улмаас үл ойлголцол үүсч зодоон цохиондоо туллаа.Шүүхийн гүйцэтгэх газрын албан хаагчид цагдаагийн нэмэлт хүч гарган Бөхийн өргөөний урд талын хаалгыг эвдэн дотогш нэвтэрсэн.  Бөхийн холбооны зүгээс шүүхийн шийдвэрийг даваа гаригт өөрсдийн биеэр очин гардаж авъя гэх тайлбарыг өгсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас заавал өнөөдөр Р.Нямдоржид өөрт нь гардуулж өгнө гэж зүтгэж байв.  Хоёр тал нэлээдгүй хугацаанд талцаж, маргалдсаны эцэст бөхийн холбооны саналыг хүлээж аван даваа гаригт өөрсдийг нь очиж авахыг хүлээхээр болсноор асуудал түр намжаад байна.

Үргэлжлэлийг эндээс хүлээн авч уншина уу. 


ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын өмгөөлөгч Г.Батбаяр Чухал.мн сайтад ярилцлага өглөө. 

-Үнэхээр энэ хэргийг үйлдээгүй юм бол хохирогч эмэгтэйд 20 сая төгрөг яах гэж  өгсөн юм бэ. Буруугүй гэдэгээ яагаад нотлоогүй вэ?

-Хэрэг хийсэн байсан ч хохиролын мөнгийг шүүх тогтоогоогүй байхад шууд тулган шаардах хэлбэрээр авах эрх байхгүй. Мөн миний үйлчлүүлэгийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй гэдэг байр суурьтай байгаа. Эр эмийн харилцаа бол түм буман хүний хооронд байдаг байгалийн жам ёсны үйлдэл. Харин гэр бүлээ араар нь тавих нь тухайн хүний ёс зүй, зан араншинтай холбоотой зүйл болохоос гэмт хэрэг биш. Тухайн үед миний үйлчлүүлэгчийг хүчиндсэн гэсэн мэдээллийг олон нийтэд тараана гэж айлган сүрдүүлэх замаар 20 сая төгрөг авсан гэж гишүүн хэлдэг. Эгчийнх ярьж байгаа шиг ширээн дээр 20 сая төгрөг тавьчихаад зугтаасан асуудал байхгүй.  Харин хохирогч талийнхан “би гэмт хэрэг үйлдсэн. Хохиролд нь 20 сая төгрөг өглөө шүү” гэж хэлсэн гэж тайлбарладаг. Энэ мөнгийг миний үйлчлүүлэгч өгөөгүй. Хохирогч эмэгтэйчүүд найз нөхдийнх нь машины дугаарыг ил болгоно гэж сүрдүүлсэн, найзыг чинь хүчиндэгч гэж зарлана гэж айлган сүрдүүлэх замаар авсан. Энэ өөрөө  эрүүгийн хуулийн 16,7-д заасан гэмт хэргийн хэв шинжийг агуулж байна гэдэг өргөдөлийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 10-ны өдөр гаргасан. Гэтэл тус цагдаагийн газраас  хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа учраас шалгах боломжгүй байна хариу өгсөн. Ингэж болохгүй энийг шалгах ёстой.Энэ чинь шал өөр асуудал.Хохирогч гээд л өргөдөл өгөхөөр тэр хүн ямар ч гэмт хэрэг үйлдэж болно гэсэн үг биш. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бид нарын зүгээс яллагдагчаар татах үйл ажиллагаанд оролцохгүй. УИХ-ын гишүүний үндсэн хуулийн 29,2 заагдсан халдашгүй дархан эрх байна. УИХ-ын ёс зүйн байнгын хорооны халдашгүй байдлын дэд хороогоор хамгаалагдаж байна. Шүүгч хүнийг гэмт хэрэгт татахдаа шүүгчийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэний дараа баривчлах цагдан хорих асуудал яригддаг. Одоо УИХ-ын 6,9 заагдсан үйл ажиллагааг хийчих. Тэгвэл бид нар бүрэн эрх түтгэлзсэний дараа яллагдагчаар татагдаад өгье. 7000 хүний санал өгсөн итгэл үнэмшилийг хаашаа хийх юм бэ. Би гэмт хэрэгтэн гэж очоод яллагдагчаар татагдаад тогтоолтой нь танилцах юм уу. Энэ мөрдөн шалгах үйл ажиллагаа чинь эрх тэгш явагдах юм бол бид нар оролцоно. Нөгөө хүмүүсийг ч мөн шалгах ёстой. Эмэгтэй хүний үрийн шингэн гарсан юм бол эмэгтэй хүний дотоод шүүрлийн булчирхай дур ханамж илэрсэн үед л гарна ш дээ.Дур ханамж гарсан үед би дургүй байсан гэж яриад байгаа юм уу. Энийг эцэслэн нарийвчлан тогтоо. Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчээр үүнийг тогтоох ёстой. Ийм учраас яллагдагчаар татах  тогтоолтой танилцах үйл ажиллагаанд оролцохгүй гэж байгаа.

-Тухайн хэрэг гарсан өдрийн талаар Д.Гантулга гишүүн таньд юу гэж хэлсэн бэ. Цэрмаагаас өөр энэ хэргийг гэрчлэх хүн байна уу?

-Ердөө л Д.Гантулга тэр хоёр хүний хооронд болсон асуудал гэж байгаа. Гэтэл энэ чинь хүсэл зоригийн асуудал болчихоод байна. Би дургүй байхад хийчихсэн тэгэхээр манай үйлчлүүлэгч дуртай байхад болсон үйл явдал гээд байдаг. Энийг хохирогчийн хэлсэнээр шийдэж болохгүй. Аль аль нь дур ханасан ийм хэв шинжүүд байгаад байгаа. Энийг тогтоогоогүй байна.

-Таны саяын хэлсэнээс харилцан тохиролцоод унтчихсан хэрнээ сүүлд нь би хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан гэж ойлголоо. Зөв үү?

-Миний байр суурь тийм байгаа. Манай үйлчлүүлэгчийн байр суурь бол биш. Манай үйлчлүүлэгч  бол би бол унтаагүй гэсэн байр суурьтай байгаа.

-Нэгэнт ийм хэрэгт нэр холбогдсон юм чинь өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх боломжгүй юм уу?

-Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдвол ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүний бүрэн эрхээс эгүүлэн татна. Түүнээс биш бусадтай унтсан гэдгээр нь шийтгэхгүй. 


Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАХ УИХ-ЫН АЖЛЫГ ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА 

ОНЦЛОХ МЭДЭЭ

УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг өнөөдөр гаргалаа. 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.

Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг Ажлын хэсэгт Захирамжаар даалгасан байна.


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЛАА

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох шийдвэрийг гаргалаа.  Мөн банкны төгрөгийн нөөцийг 10.5 хувиар, гадаад валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоосон байна.  Бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэдэг  бөгөөд эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг.

Улмаар Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. 


ТАВАН НАСТАЙ ОХИНОО ХҮЧИНДСЭН ХОЙД ЭЦЭГТ 18 ЖИЛИЙН ЯЛ ӨГЛӨӨ

Ээжийг нь самранд явсан хойгуур таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэрэг 2017 оны аравдугаар сард гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Э.В-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял оноосон юм. 

Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад 18 жил хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Т.САР

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Azaa
Alaach xairan tatbariin min mongo tejeex xetcvv bna ter nobshiig
2018/03/23 64.119.19.93