Саяхан 25 тв-ийн нэгэн реалити шоу үзэгчдийн шүүмжлэлд өртсөн билээ. Учир нь тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж боломгүй ёс зүйгүй нэвтрүүлэг гаргасан юм. Хэдийгээр шоунд оролцогчид тавилттай хэмээн тайлбар хийсэн ч телевизийн нэр хүнд өнөө хэр яригдсаар байгаа. Тэгвэл энэ шоуны зураг авалт хийгдсэн Aqua fitness төв нэр хүндээ сэргээлгэхийг хүсчээ. Тэд шоу анх тавьсан саналаасаа тэс өөр утга агуулгатай болж нийгэмд болоод Аqua fitness төвийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн учраас тус төвөөс нэр хүндээ сэргээлгэх албан бичгийг 25 тв-д хүргүүлсэн байна.
”Aqua fitness” нэр хүндээ сэргээлгэхийг хүсчээ
2015-11-19 15:43:00