8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын театрын өдөр тохиож байна

2018-03-27 12:38:06

Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр. 

87 жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Тэгвэл энэ оны сонгодог жүжгийн өдрүүд өнөөдөр В.Хюго 'Парисийн дарь эхийн сүм' жүжгээр эхлэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл