8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэмээгээр аялагч Н.Байгальмаа Булганы Ярант боомт дээр иржээ

2018-03-29 12:18:00

Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмаа өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос гарч 1800 гаруй км замыг тэмээгээр туулж одоо Монгол Улсын баруун хил болох Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтод ирсэн байна. 
Тэрээр тус аймгийн баруун хилээр гарах бэлтгэлээ хийж, тэмээгээ Булган суманд орхиод аймгийн төвд бичиг баримтаа бүрдүүлэхээр ирэх үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар хүлээн авч уулзжээ. Дэлхийд анх удаа ийнхүү алс холын аяныг тэмээгээр туулах монгол бүсгүйн зоримог чанар, хичээл зүтгэл шантрашгүй байж, зорьсон зорилгодоо хүрэхийг Ховд нутгийн иргэдийн өмнөөс хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Тэрээр удахгүй Монгол Улсын баруун хилээр гарч БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах орноор дайран Казахстан улсыг зорих бөгөөд хил гарахад шаардагдах бичиг баримт болон бусад бэлтгэлээ базааж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
МАЛ БИТГИЙ ЗОВООЛДОО ШОУЧИН МИНЬ ,ТЭМЭЭНҮҮД ОРХИОД ГАРААРАЙ ЧИ,,!!!!!!!!!!!!!
2018/03/29 122.201.24.120
zochin
Hileer temeeg bitgii garga. Mal mallah jin teeh gedeg mal medehgui ene huuhend ahadsan achaa. Shougaa zogsoo, ner aldart hureed temeegee gadaad ulsad orhiod irne dee. Huurhii temeenuud yaj zovoh boldo
2018/03/29 103.10.21.38
zochin
Uuriin ner aldriig Gennis-t bichuulehdee amitan baga zovool doo. Ene saihan temeenuudiin hed ni zamdaa uheh bol. Amitan zovooj hanahgui yumaa, uuruu uurgevchee uureed yavgan hil garch yavna biz.
2018/03/29 103.10.21.38
з
Энэ балай авгай одоо болиоч ээ.
2018/03/29 66.181.185.173
зочин
энэ яасан удаан явдаг юм бэ, баахан л хүлээн авалтын тухай л яригдах юм,энэ янзаараа хүрэх газраа очтол нас нь хүрэлцэх үү, зүгээр л шоу юм уу
2018/03/29 66.181.160.116