8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин С.Ариунбямба "хүний амь аварчээ"

2016-02-01 09:09:00

МУГЖ Сүхээ гуайн хүү жүжигчин С.Ариунбямба хүний алтан амийг аварчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа

"Өнөөдөр орой машин халаангаа дүүтэйгээ орцонд зогсож байтал, хиншүү хярвас үнэртэх шиг боллоо.Бид хоёрын үнэрчийг хэлэх үү,үнэр хайгаад айл болгоны хаалгыг шахуу л үнэрлэж үзтэл,үнэхээр нэг хаалганаас хиншүү үнэртэж байна.Юмыг яаж мэдэх вэ? гээд хаалгыг нь тогштол хүнгүй бололтой .Азаар нэг давхрын айл тул,гадаа гараад жаахан өндрөөс хартал, харанхуй цонхны цаана гал дүрэлзэж байгаа нь харагдаж,айх сандрах зэрэгцээд энэ хооронд дүү маань гал kоманд дуудаж амжив.Эзэнгүй айлд гал гарах шалтгаан юу билээ гэж бодоод,цахилгаанаас үүдэлтэй байж магад гэж таамаглан орцон дахь цахилгааныг нь салгалаа. Гараад дахин цонхруу нь хартал галын гэрэл нь багассан харагдана, ойрхон очоод нягтлаж харвал дотор нь хүн ханиах сонсогдож,хамгийн түрүүнд хүүхэд, настай хүн, эсвэл согтуу хүн угаартаж байгаа гэж бодогдоод цонхыг нь хүчтэй балбаж, хүн бна уу..сэрээрэй.. танайд гал гараад байна гээд л улам хүчтэй цохилоо,ашгүй нэг хүн ханиалган цонхоо нээлээ, хаалгаа хурдан онгойлго гэж хэлээд л орц руу гүйлдлээ дээ. Гэрт нь ороод очтол, битүү утаан дунд юу ч харагдахгүй ганцхан гал дүрэлзэж байгаа нь тодоос тод. nлитkа дээрээ хоол тавиад мартаж унтсанаар гал гарчээ.

Галыг унтрааж аюулгүй болгоод, угаартах шахсан хүнийг орцонд гаргаж зогстол, Онцгой байдлынхан ирлээ..энэ бүх зүйл тавхан минутанд л болоод өнгөрсөн, маш богинохон хугацаанд ирсэн онцгой байдлынхаа албан хаагчдаараа үнэхээр бахархаж байлаа. Хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалж,амь биe үл хайрлан аюулыг сөрөн зогсож байдаг хүчирхэг баатруудаа магтан дуулья...дүү бид хоёр үнэр таниагүй бол,эсвэл гадаа зогсож байгаад явсан бол бурхан минь юу болох байсныг таашгүй...хүмүүс минь гал, усны аюулаас үргэлж болгоомжилж, гарч орохдоо хараа хяналтаа сайжруулж анхаарлаа хандуулж байхгүй бол,амь нас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдлууд маш олон гарч байна шүү..ямартаа ч иргэн хүнийхээ үүргийг биeлүүлээд, гарч болзошгүй аюулыг таслан зогсоож чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юу" хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
urnaa
suhee gj dundgovi aimagiin mash saihan gavyat jujigchin hun bsiim odoo huu ni aaviinhaa urgeljlel bolsn sn jujigchin zaluu bna nutgiin duudee amjilt husie
2016/02/01 103.17.108.42
Dvvd amjilt
Sn uil buteesen bn
2016/02/01 103.17.108.42
sain zaluu. amjilt husye
2016/02/01 103.17.108.42
irgen
suhee gej yamar gavyaut bdag um ve
2016/02/01 103.17.108.42