8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-04-02 09:56:05

Хонь - (3/21-4/19) 

Осолтой өдөр. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөө, амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх болно. Бүх зүйл их хүнд байх нь. Бодлогогүй үйлдэл, болгоомжгүй үгнээс сэрэмжил. Гэмтэх, алдах гээх магадлал өндөр байна. Бүх зүйлд, хамгийн өчүүхэн асуудалд ч өөрийгөө дахин шалга. Явган зорчигчид, жолооч нар аль аль нь замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Осол гарч болзошгүй. Ахимаг настай хонинуудыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 

Үхэр - (4/20-5/20) 

Өдөр тутмын уйтгарт өдөр. Таны дарга ихээхэн ажлаар дарж магадгүй. Энэ ажлыг чанартай сайн гүйцэтгэ. Таны хичээл зүтгэл үнэлэгдэх болно. Амны хөндий болон гуурсан хоолойгоо анхаарах хэрэгтэй. Чөлөөт цагаа өөрийн хоббид зориул. Үхэрнүүдийн санхүүгийн байдал онц өөрчлөлтгүй үлдэж болно. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл зовоосон асуудлууд үүснэ. Энэ нь ойр дотныхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ. 

Ихэр - (5/21-6/21) 

Таны түншүүдтэйгээ харьцах харилцаа тогтворгүй байна. Бусадтай ёс зүйтэй харьц. Ажилдаа болон хувийн асуудалд зөрчилдөөн гарч болзошгүй. Өөртөө хэт найдах, сэтгэл санааны тэмүүлэл, эрсдэл бүхий ажиллагаанд эрмэлзэх нь алдаатай шийдвэрийн, үйлдлийн шалтгаан болж болно. Шинэ санаа нь сөрөг үр дагавар авчирна. Орой нь галд ойр суухад тустай. Тэнцвэрээ хадгалахыг хичээхээс гадна хамгийн ярвигтай асуудлуудад тайван ханд. Хэрвээ та үнэнч шударга байвал бусдын итгэлийг олж, ганхаж суларсан харьцаа сайжрах болно. 

Мэлхий - (6/22-7/22) 

Оюутнууд ирээдүйн мэргэжлийн дагуу ажилд орно. Энэ нь тэдэнд мэдлэгээ шалгах сайхан боломж болно. Ямар албан тушаал хаших талаар таны туршлага дутаж болох юм. Гэвч танд дипломоо гардан авсны дараа юу хийхээ шалгах боломж олдоно. Ихэнх асуудлууд санхүүтэй холбоотой байх учир хэн нэгэнд өрөө төлж мөн ахин зээл авах бололтой. Тиймээс мөнгөний эрэлд гарна. Ойрын хамаатандаа тусал Мэлхийнүүд бүх хүчээ дайчлан тэмц. Ажилдаа зоригтой ор. Ямар ч ажил хийсэн энэ нь танд амьдралын сайн сургууль болно. 

Арслан - (7/23-8/22) 

Орлого ашиг олох өдөр. Эр зоригтой эрс шийдэмгий хөдлөх цаг болсон байна. Мэргэжлийн хувьд өсөж дэвших боломжтой байна. Шинэ үр хүүхэдтэй болж магадгүй. Ихээхэн эрчимтэй ажиллавал эсрэг талын хүчтэй үйл ажиллагааг сулруулна. Энэ тэмцэлд мөнгөн хадгаламжаасаа ч үрнэ. 

Охин - (8/23-9/22) 

Зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр ямар нэг асуудлыг шийдэх нь юу л бол. Хайнга, асуудлыг өнгөц авч үзэх, бусадтай харьцахдаа хөнгөмсөг хандах нь олон түмний нүдэн дээр таны нэр хүндийг унагана. Эргэн тойрны хүмүүстэйгээ бага зэрэг муудалцах магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд өдрийг аль болох ганцаараа өнгөрөөж, аливаа асуудалд хянуур, няхуур хандахыг одод танд зөвлөж байна. Харин шавж зүүдэлбэл сайны илрэл байх болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ердийн үеэс ч хүнд байх бололтой. Магадгүй энэ нь таны өөртөө болон бусдад үнэнч бус хандсанаас болсон байж магадгүй. Өөрийн дотоод мэдрэмжээ ойлгож чадвал өөрийн зорилгоо тодорхойлж чадна. Харилцаа холбоондоо анхаарч бусдад цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тайван суугаад өөрчлөлтийн талаар сайтар бод. Магадгүй та төсөөлж байснаасаа ч илүү өөр зүйлийг олж магадгүй. Заримдаа Жинлүүрийн ордныхны бодол санаа бодит байдлаас маш хол байдгаас болж маш чухал зүйлийг алдаж орхидог. Гэхдээ зорилгоо умарталгүйгээр өөрийн хувь заяандаа талархах хэрэгтэй. 

Хилэнц - (10/23-11/21) 

Янз бүрийн насны хилэнцүүд өөр өөрийн хүндрэлүүдтэй тулгарч түүнээс гарах арга замыг хайх болно. Гэвч гарц нь нэг байна. Үнэний төлөө дуугарсан таны үгийг бусад хүмүүс хичээнгүйлэн сонсож та өнөөдөр асуудлын төвд байх болно. Хилэнцүүд угаас зөрүүд учир хүний шүүмжлэлийг тэр бүр ойлгон хүлээн авахад бэлэн бус байдаг. Гэхдээ ийм байдал нь танд сайн үр дагавар авчрахгүй гэдгийг одод танд зөвлөж байна. Урлагийн салбарынхан ямар нэгэн гавьяа шагнал хүртэх нь гарцаагүй. 

Нум - (11/22-12/21) 

Сэтгэл санаа тогтвортой. Эрч хүч дүүрэн байгаа тул ямар ч саад тотгорыг даван туулж чадна. Таны ололт амжилт, эсвэл таагүй явдлуудтай холбоотой урт удаан хугацааны зовлонтой нөхцөл байдлыг таслан зогсоо. Шүүхтэй холбоотой асуудлууд таны талд шийдэгдэнэ. Урьдын айдсуудтайгаа эвлэрэх оролдлого хий. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст шүүмжлэлттэйгээр ханд. Танаас анхаарал болгоомжлол, эргэцүүллийг шаардаж байна. 

Матар - (12/22-1/19) 

Өнөөдөр сэтгэл гутарч болзошгүй байна. Хосууд харилцан гомдол мэдүүлж, бие биедээ сэтгэл дундуур болохыг үгүйсгэхгүй. Эмэгтэй матрууд ганцаардана. Энэ нь хүн болгонд тохиолддог зүйл тул түр зуурын таагүй явдлыг эмзгээр бүү хүлээн ав. Танд олны анхаарлын төвд ороход хүрэлцэхүйц амьдралын эрч хүч, өөдрөг үзэл бий. Хязгаарлагдмал чармайлт, идэвхгүй сэтгэлийн оролдлого нь биеийн хүчийг үрэхэд хүргэнэ. 

Бумба - (1/20-2/18) 

Энэ өдөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй. “Юу тарина, түүнийгээ хураана” гэгчээр урьдын хуучин амьдралаараа амьдарна. Ажлын түншүүдтэй харилцах харилцаа нь сайнаар шийдэгдэнэ. Та ямар нэгэн онцгой зүйлээрээ гялалзаж, үүгээрээ та өөрийн нэр төрөө бэхжүүлэх болно. Таны идэвхтэй ба санаачлагатай байдал нь материаллаг байдлаа хурдан сайжруулах таатай нөхцөлийг бүрэлдүүлнэ. Магадгүй танд шинэ ажлын санал ирж болох бөгөөд эсвэл хүчээ өөр зүйлд сорих нөхцөл гарч мэдэх юм. Энэ өдрийг хичээл сурлага, оюуны ажил эсвэл хөдөлмөрт зарцуул. 

Загас - (2/19-3/20) 

Өнөөдөр та онцгой сонин хүмүүстэй танилцана. Тэдэнтэй танилцсанаар урд нь бодож байгаагүй орлогын шинэ үүсвэрийг нээнэ. Маргаантай нөхцөл байдлаас зөв гарц олж чадна. Бизнесменүүд өөрийн ажил хэргээ сайтар нягтлан үзэх шаардлагатай. Ажил хэргийн уулзалтад амжилт авчрах өдөр. Ямар нэгэн шинэ зүйл эхлэх хэрэггүй. Түүний оронд хуучин бичиг баримттайгаа зууралдаарай. Ихэнх загаснууд санхүүгийн асуудал мөн удирдлага, хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл