
"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат маргааш эхлэх юм байна. 2017 онд энэ хөтөлбөрт 40-65 насны 353000 иргэн хамрагдсан байна. Харин энэ жил буюу 2018 онд 15-39 насны 1.2 сая иргэнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж. Хөтөлбөрийн нээлт маргааш 11 цагт Мишээл экспод болох бөгөөд сонирхсон хүн бүр очиж мэдээлэл, зөвлөгөө авах бүрэн боломжтой юм байна.



