8o
Улаанбаатар хот
mobile menu

Театрын шилдгүүд ирэх сард тодорно

2018-04-06 17:15:00

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам ирэх тавдугаар сарын 7-12-ны хооронд болно. Тус наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл, 500 гаруй уран бүтээлч оролцжээ.

2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд хот, хөдөөгийн орон нутгийн театр чуулгууд дээр шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж 26 бүтээлийг шалгаруулаад байна. Наадмын хоёрдугаар шатанд буюу "Гэгээн Муза" алтан цомын төлөө шалгарсан 26 бүтээл драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлүүдэд нэр дэвшин өрсөлдөх юм. Тус шатны шалгаруулалтын тоглолтууд ирэх тавдугаар сарын 07-12-ны өдрүүдэд болох аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл