8o
Улаанбаатар хот
mobile menu

Ю.И.Пояркин: Анхны аялан тоглолтоо монголоос эхэлж байгаадаа баяртай байна

2018-04-09 13:14:00

УДЭТ-т ОХУ-н Чита хотын Драмын театрын уран бүтээлчдийн Монгол Улсад хийх тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.  Чита хотын театр нь 78 жилийн түүхтэй бөгөөд анх Эвлэлийн илгээлтээр ирсэн залуу жүжигчид тоглолтоор ирж тус хотод суурьшин театраа үүсгэн байгуулагдаж байжээ. Тус театрын урын санд оросын болон гадаадын сонгодог хийгээд орчин үеийн жүжгүүд эн тэнцүүхэн байр суурь эзэлдэг аж. 1987 оноос эхлэн Е.Золотарев найруулагчийн удирдлага дор хүүхдэд зориулсан гайхалтай сайхан тоглолтууд хийсэн байдаг юм байна. Эдгээр нь уламжлагдан баяжсаар өнөөг хүрчээ. 2016 оноос уг театрын захирлаар ОХУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ю.И.Пояркин ажиллаж байгаа бөгөөд уран сайхны удирдагч, залуу найруулагч Н.Гадомскийн хамт гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлэх, олон улсад уран бүтээлээ танилцуулах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн айлчлан тоглолт бол үүний нэгэн илэрхийлэл билээ.

УДЭТ-т “Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр тоглох юм байна.

ОХУ-н Чита хотын Драмын театрын  жүжигчин, Оросын Соёлын Гавьяат жүжигчин Юрий Ивинович Пояркин "Манай театрын жүжигчдийн хувьд монгол улсад анх удаа ирж байна. Анхны тоглолтоо хийх гэж байна. Сэтгэл маш өндөр байна. Бид ирэх замдаа маш ядарч ирсэн ч биднийг зөөлөн бороотой, найрсаг дотно хүмүүс угтаж авсанд талархаж байна. Бид монголын театрын жүжигчдийн тоглолтыг үзсэн. Маш чадварлаг жүжигчид, сайхан театр байна. Ийм сайхан газар тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна. Бидний хувьд энэ жилийн анхны аялан тоглолтоо монголоос эхэлж байгаадаа баяртай байна. Монголын үзэгчдийг халуун дотно сэтгэлээр угтаж авна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хар насаа
уучлаарай өөр сэдэв трампаас горьдох хэрэггүй монголыгзажлахгүй залгиад дүлэхгүй бааж чадна тэр нэртэй панзчин айтугай
2018/04/10 66.181.160.64