8o
Улаанбаатар хот
mobile menu

Яруу найрагч М. Цэрэнтогтохын "Гоо Марал" тоглолт болоход нэг хоног үлдлээ

2018-04-10 08:59:17

Урин салхи сэвэлзэж, яргуйн дэлбээ мишээсэн хаврын өдрүүд үргэлжилсээр байна. Хаврын улирлыг хайрын улирал гэх нь ч бий. Тэгвэл сүүлийн үед олон түмний дунд амнаас ам дамжин аялагдах болсон нэгэн уран бүтээл бол МУСТА, Жүжигчин Л.Сөрөлтийн дуулсан “Гоо Марал” дуу юм. Энэхүү дууны шүлгийг бичсэн яруу найрагч М.Цэрэнтогтохын “Гоо Марал” уран бүтээлийн тоглолт 2018 оны 4 дүгээр сарын 11-нд буюу маргааш  Монгол бөхийн Өргөөнд болох гэж байна. Дуучин Э.Төрмандахын “Жаргалтай явна хоёулаа”, Дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” зэрэг олон шилдэг дууны яруу найрагч тэрээр хаврын улиралыг хайрын дуугаараа мялааж ийнхүү шилдэг уран тоглолтоо толилуулах гэж байна.

Яруу найрагч М.Цэрэнтогтохын “Гоо Марал” тоглолтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80661814,88641814 дугаараас лавлах юм байна. Билетийг дээрх дугаараар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой аж. Хайртай бүхэнтэйгээ хамт үзэх хамгийн гоё тоглолтын амжиж үзээрэй. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хаха
хэдэн мангар нийтийн дуучид Бөхийн өргөөнд тоглоод СТА өгөөд болиоч
2018/04/12 112.72.14.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment