8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Б.Пүрэвдарь “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

2018-04-10 09:57:00

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Гүрж улсын Батути хотноо дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээнд  5-7 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн Ц.Мичидмаа оролцож, “Дэлхийн бяцхан мисс” болж байсан билээ. Харин энэ жилийн Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдах  “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд  “Бяцхан мисс-2017” улсын уралдаан тэргүүн байрын шагналт Баасанхүүгийн Пүрэвдарь оролцохоор эх орноосоо мордлоо.

"Дэлхийн бяцхан мисс" тэмцээнд оролцохоор эх орноосоо мордож буй Б.Пүрэвдарийг өнгөрсөн жилийн “Дэлхийн бяцхан мисс” Ц.Мичидмаа болон гэр бүлийнхэн багш найз нөхөд нь гаргаж өглөө. “Бяцхан мисс-2017” улсын уралдаанд шилдэг 42 бяцхан миссээс шалгарч,  “Best princess of the world-2018” тэмцээнд оролцох эрхээ авсан Б.Пүрэвдарьдаа амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ээ
Ийм балай жонхуурсан зүйлийг болих хорих хэрэгтэй
2018/04/12 139.5.218.16