8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Булгантуяа: Анх удаа орон сууц авбал 3-6 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

2018-04-18 09:48:38

Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа  аж.  Татварын багц хуулийн зорилго нь татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ойлгомжгүй зүйл заалтыг цэгцлэхэд орших юм байна. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Аж ахуйн нэгж санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгоход түлхэц болох үүднээс Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь, Хөрөнгийн биржээр бонд босгох замаар эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг таван хувь болгон буурууллаа. Мөн 25 хувийн татварын шатлалыг хоёр дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн НӨАТ-ын босгыг өсгөж байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын бие даасан, хараат бус байдлыг илүү сайжруулсан, нөгөө талдаа татварын байцаагч нараа хариуцлагажуулсан заалтыг оруулсан. Тухайлбал, татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэж байгаа. Анх удаа орон сууц авбал татварын 3-6 сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлэх зэрэг иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон өөрчлөлтийг тусгасан” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment