АНЭУ-ын Абу Даби хотод жюү жицүгийн өсвөр үеийнхний ДАШТ өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээний хүрээнд жюү жицү бөхийн “Kids festival” болж байгаа бөгөөд охидын шар бүсний 36 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандуулжээ.

              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

