8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2018-04-23 08:32:52

ХОНЬ

Мэдээлэл авах, эрх чөлөөтэй байх, олон хүнтэй харьцахад таатай. Ихэнх нь амьдралаас хүссэн зүйлээ авч чадах болно. Ажил хэрэг, бизнесийн үйл хэрэгт ммжилт зөвхөн танаас шалтгаална. Өөдрөг байж, эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Шинэ долоо хоногт ойрын үед хийхээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Зарим хүмүүс боловсролын асуудал, багш нартай болон сургууль соёлын газартай харьцах нь хамгийн чухал болж ирнэ.

ҮХЭР

Хөгжөөн баяраар дүүрэн долоо хоног. Таныг сонирхолтой адал явдал хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг илүү өнгөрүүлснээр зүрх сэтгэл чинь баяртай байх болно. Ямар ч ажил хурууны аясаар хялбар бүтэх болно. Бизнесийн шинэ санал ирвэл эргэлзэлгүй хүлээж аваарай.

ХАМТАТГАХ

Өөрийгөө нээж, таны талаарх бусдын бодлыг өөрчлөх цаг болжээ. Зорилгодоо хүрэхийн тулд ямарч саад бэрхшээлийг давахад бэлэн байх хэрэгтэй. Таныг бассан хүмүүст юу чаддагаа харуулах хэрэгтэй. Ажилдаа амжилт гаргаснаар таны нэр хүнд өснө. Мөнгөний хэрэгцээ гарч, бусдаас зээлэхээс өөр арга үлдэхгүй бололтой. Найз нөхдийн дунд хэрүүл маргаан, үл ойлголцол үүсч болзошгүй.

МЭЛХИЙ

Хайраар дүүрэн долоо хоног. Романтик оройн зоог, үдэшлэг, гэр бүлий хүрээнд баяр тэмдэглэж магадгүй. Эмэгтэйчүүд хөл хүнд болох магадлал өндөр байна. Сүүлийн үед мэдрээгүй баяр хөөр, сэтгэлийн амар амгалан амталж, амьдрах урам зориг нэмэгдэнэ. Ажил дээр бага зэрэг асуудал үүсч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул том хэмжээний зарлага гаргахаас зайлсхийгээрэй.

АРСЛАН

 Таны амьдралын чухал үеүүдийн нэг. Таны хичээл зүтгэлээс ирээдүй тань шалтгаална. Тушаал дэвших эсвэл буурах зэргээр ажлын байранд өөрчлөлт гарна. Аливаад түргэн шийдвэр гаргаж, ажилдаа хуумгай хандах хэрэггүй. Тулгарсан асуудлыг бие даан шийдэх гэсний оронд гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ сувилах хэрэгтэй.

ОХИН

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Хийх ажил их ч амжуулах цаг хомс байна. Гадуур хөөцөлдөх ажлаас болж багагүй бухимдах бололтой. Завгүй амьдралын хэв маягаас болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсч магадгүй. Их мөнгөний үйл хэрэгт  хянамгай хандаарай.

ЖИНЛҮҮР

Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Таны сэтгэл санаа дэврүүн, хөөрүү байх бололтой. Ажил дээр нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй.

ХИЛЭНЦЭТ

Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Ажлаа солихоор шийдсэн бол түр харзнах хэрэгтэй. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно.

НУМ

Энэ долоо хоногт та анхаарлын төвд байх болно. Ажлын санал, уулзалт, ярилцлага их байх болно. Шалтгаангүйгээр догдолж, сэтгэл санаа туйлын эмзэг байх бололтой. Олон нийтийн арга хэмжээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Хосоо хэдийн олсон хүмүүст туйлын таатай, романтик өдрүүд хүлээж байна. Зарим хосууд хайр дурлалын харилцаагаа шат ахиулахыг хүсэх бололтой.

МАТАР

Долоо хоногийн эхээр таныг амжилт хүлээж байна. Өр зээл болон сэтгэлд нийцээгүй асуудал хялбараар шийдэгдэнэ. Таны амьдралд шинэ шинэ тааламжтай өөрчлөлтүүд гарна. Долоо хоногийн сүүлээр олон яаралтай ажил ундарч, таныг багагүй тэвдүүлэх бололтой. Хосуудын маргаан сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанаар тайлагдах болно. Амралтын өдрийг тайван өнгөрөөж, өөртөө цагийг зарцуулах хэрэгтэй.

ХУМХ

 Долоо хоногийн эхээр тантай уулзах хэн нэгэн нь танд том тус хүргэнэ. Ажлын шинэ санаа, бизнесийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд бусдаас дэмжлэг аваарай. Хамт олны ажил үйлс амжилттай байна. Хүнд ам гарч, амлалт өгөхөөс зайлсхийгээрэй. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндэд таагүй учраас амьдралын эрч хүч буурна. Сэтгэл тавгүйтэж бие ядарна.

ЗАГАС

Ажил, бизнест ээлтэй долоо хоног. Таны ирээдүйн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч болзошгүй. Тулгарсан бэрхшээлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Бусдын дэмжлэг танд хамгийн их хэрэг болно. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Зарлага хэтэрч, өр, зээл авахаас  аргагүйд хүрч болно. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл