8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЧИНГИС ХААН"-ны тухай зөгнөлт кино Хятдад нээлтээ хийлээ

2018-04-28 12:20:00

Монголчуудын түүхийн баатар болсон Чингис хааныг уран зөгнөлт киноны гол дүр болгосон бүтээл  Хятдад нээлтээ хийжээ. Монгол үндэстэн Хасчулуу уг киног найруулж, Францын найруулагч Жан Жак Анно продюсерээр ажилласан байна.

Түүхэн үйл явдлаас ялгаатай нь Чингис хаан өөрийн улс аймгийг удирдаж, далдын хар хүчний эсрэг тэмцэх ажээ.Өмнө нь Монгол, Төвд үндэстнүүдийн амьдралыг харуулсан арт төрлийн кино хийдэг байсан Хасчулуу анх удаагаа том төсөвтэй арилжааны кино бүтээсэн нь энэ гэнэ.

Чингис хааны дүрд Хонг Конгийн жүжигчин Уилльям Чан тоглосон байна. Тэр сүүлийн үед эх газрын Хятадын залуусын дунд од болж яваа жүжигчин гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл