8o
Улаанбаатар хот
mobile menu

“PLAYTIME-2018”-ЫН ТОВ ГАРЛАА

2018-04-28 16:20:00

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Playtime-2018” наадам ирэх долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд болно.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin”, “Lite", Монголын "Хөх тэнгэр", анхны синт рок "Сөрөг хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй, нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлч гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн  тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтэлээ хүргэх аж.

2002 оноос анх зохион байгуулсан  тус наадам энэ жил 17 дахь жилдээ болох юм. Түүнээс хойш 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байгаа бөгөөд  ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept зэрэг дэлхийд алдартай хамтлаг ирж тоглож байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment