8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-04-29 11:00:00

ХОНЬ (3/21-4/19)
Таны төлөвлөгөөнд юу ч багтсан бай үзэл бодолд садаа болох зүйл мундахгүй их тул аливаад бэлтгэлтэй байхыг сануулж байна. Энэ нь сайн зүйл ч дасахад жаахан хугацаа авна. Таны мэдэж бодож байгаа зүйлс бүхэн үнэн гэдэгт итгэлтэй бай. Бүх төсөл төлөвлөгөөний ажлаа дуусгах цаг. Ингэснээр та маргаашийн шинэ эхлэлдээ бэлэн байна. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитоор хандаж боломжтой зүйлсийг нь тодорхойлон гаргаж байж хийх бүтээх ажилдаа орогтун. Массаж хийлгэн байгалийн сайханд амарч өөрийгөө сэргээ.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр од эрхэс шинэ нөхөрлөл, хамтын ажиллагааг авчирна. Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Та гадагш гарч олны дунд үймэн хутгалдаж бужигнах хэрэгтэй. Та олон янзын ааштайгаас гадна хувирал ихтэй ч хэн нэгэн таны хайр халамжийг мэдрэх болно. Энэ үед бусдын сэтгэлийг түгшээхийн оронд амар тайвныг амла. Өөрөө ярихаас илүү бусдыг сонс. Энэ орой харин танд гэнэтийн учрал, эртний дурсамж сэдрээх үйл тохиолдоно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Оддын эерэг хандлага тань руу эргэх болно. Таны анхаарлыг татаж толгойд чинь эргэлдсэн янз бүрийн бодол амрах зав чөлөө өгөхгүй хэдий ч та алв болох тайван байх хэрэгтэй. Бүтэшгүй болоод нөхцөл байдал нь бүрдээгүй санаануудыг орхи. Биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь таныг ажлын стрессээс гарахад туслах болно. Аав ээж ихэрүүд үр хүүхдүүддээ анхаарал хандуулж тэдэнтэйгээ цагийг тоглож өнгөрөөвөл хэцүүхэн өнгөрсөн долоо хоногийн ачааллаас гарч чадна. Мөн найз нөхөд, гэр бүлийнхэндээ анхаарал хандуулснаар таны амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Аливаа зүйлийн ард үлдэхгүй байхыг хичээ. Танаас үргэлж юм авахыг хүсэж байдаг хүмүүсээс хол бай. Та өнөөдөр бага зэрэг ууртай байх хэдий ч аливаад ухамсартайгаар хандаж чадна. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын харилцаа их таатай байна. Гэхдээ ямар нэг зүйлийг бүтэн болгохыг хүсч байгаа бол өөрөө энэ бүхэнд бэлэн бай. Оюун санаагаа тайвшруулахын тулд иог бясалгал хийвэл тустай.

АРСЛАН (7/23-8/22)
Сансар огторгуйн төлөв байдлаар та өнөөдөр завгүй байх бөгөөд хачирхалтай өдөр болно. Та нарын ихэнхи нь өөр өөр зүйлс хийж ийш тийш явж юмыг өөр өнцгөөс нь харж хөдөлгөөнтэй байхыг хүснэ. Ер бусын ов мэх та нарын нэр хүндийг унагаана. Гэвч та нарт сонин байдлыг үр дүнтэйгээр даван гарах дотоод нөөц боломж их байгаа бөгөөд хурдан эерэг шийдлийг ол. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөв хандлагыг бодитойгоор өөрчлөх шинэ журам хүмүүжлийн арга барил олох шаардлагатай.

ОХИН (8/23-9/22)
Итгэл алдрах хууртагдан мэхлэгдэх хуурамч амлалт өгөхтэй холбоотой таагүй өдөр. Тиймээс эд зүйл худалдан авах эсвэл уран гоё үгээр хачирласан арилжааны саналаас холхон байхыг зөвлөе. Хэт итгэмтгий эсвэл тэвчээргүй зан тань таныг харамсахад хүргэж мэднэ. Өнөөдөр уулзсан хүмүүс, болох үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж судалгаа хийх нь таны ажилд тус болно. Та нарын зарим нь онцгой халамж хэрэгтэй хүүхэдтэй байж болох юм.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдож магадгүй бөгөөд таны сайхан ааш занг чинь амархан өөрчилж магадгүй. Хайртай хүндээ санаа тавьж гэртээ юу хэрэгтэй байгаад анхаарлаа хандуул. Хийж дуусаагүй ажил байгаа бол түүнийгээ цэгцэл. Шүүмжлэлд өртсөн сонголт нь таны ирээдүйд маш сайнаар нөлөөлнө. Шинэхэн жимс ногоо худалдан ав. Эрүүл мэнддээ сайн анхаар.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хамаатан садантайгаа харилцахад сэтгэл хөдлөлийн хязгаарыг даван гарч, зөвшилцөлд хүрэхэд хэцүү байх болно. Асуудлыг шийдэх, хэлэлцээр хийхээ түр хойшлуулаад гадагш гарч цагийг хөгжилтэй өнгөрүүл. Гэр бүлийнхэнтэйгээ паркаар зугаалах эсвэл өөр хөгжилтэй амралтын төлөвлөгөө зохио. Маргаашийн таны ажлын төлөвлөгөөнд багтсан хуулийн болон бизнесийн яриа хэлэлцээр өнөөдөр таны санааг зовооно. Аливаа санал зөрөлдөөнөөс гарах үр дагавар нь таны талд ашигтай байх тул энэ бүхнийг мартаад өөртөө таатай байдал үүсгэхийг хичээ.

НУМ (11/22-12/21)
Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Найз нөхөд болон гэр бүлийнхний тань тусламжтайгаар адал явдал сайхан эхэлнэ. Өөрийн санаа бодлыг илэрхийлэхээс бүү ай. Хэт загварлаг зүйлээс хол байх нь гэр бүлийн амьдралд тань сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Амьдралдаа олон сонирхолтой шинэчлэл хийх нь өдөр тутмын амьдралыг тань баяр хөөртэй болгоно. Гэхдээ эхлэхээсээ өмнө ямар өнгө нэмэхээ сайн бодоорой. Хэлбэрийн төдий хайрын харилцаа амьдралыг харах үзлийг тань өөрчилнө.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр амарч тайвшрах өдөр. Тиймээс өөрт таалагдаж буй зүйлээ л хий. Хэрэв хүсэхгүй байгаа бол гэрээ цэвэрлэх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Зарим нэг нь өнөөдөр дэлгүүр хэсч мөнгөө үрэхийг хүсэх бол зарим нь дуу сонсож, гэртээ суугаад кино үзэхийг илүүд үзэх бололтой. Юу ч тохиолдож байсан сэтгэл хангалуун байхыг хичээ. Ямар нэг хов живэнд орооцолдохоос сэргийл. Хэдийгээр хов жив сонирхолтой санагдаж болох ч энэ танд таагүй нөлөө үзүүлнэ.

ХУМХ (1/20-2/18)
Ямар үед өөрийн төрөлхийн шинж чанаруудаа гаргаж амьдрахад тань таниас нилээн их хичээл зүтгэл шаардагдана. Өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстээ нөлөөлөхөө хязгаарлах хэрэгтэй, харин төрөлхийн хачин жигтэй байдлаасаа илүү аятайхан сайхан талаа үзүүлэхийг хичээ. Толгой тань өвдөж байвал бусад руу хашгичихаасаа болгоомжил. Дараа нь ийм шалихгүй үйлдэл хийсэндээ харамсах болохоор эелдэг зөөлөн байж, шогч зангаа ашигла.

ЗАГАС (2/19-3/20)
Өглөө эрт өөрийнхөө сэтгэл санаа, бодлуудаа цэгцэлбэл өнөөдөр юу хийвэл хамгийн их үр ашиг авчрахыг та зөнгөөрөө мэдрэх болно. Зарим нэг асуудлаар хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдөж магадгүй. Магадгүй хэн нэгэн нууцаар таны эсрэг үйл ажиллагаа явуулж байж мэдэх юм. Гэсэн хэдий ч та шударга байж, асуудлыг нээлттэйгээр ярилцаж л байвал асуудал өөрөө шийдэгдэх болно. Иог болон бясалгал хийх нь бие сэтгэлээ тайвшруулах сайхан боломж юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл