8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-04 09:33:53

Хонь - (3/21-4/19) 

Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул. 

Үхэр - (4/20-5/20) 

Сэтгэл санаа тавгүй байсан ч ажил төрөлдөө шамдан хичээ. Хэцүү буюу залхуутай санагдсан ажлыг хойш нь бүү тавь. Барьж аваад хийж эхэлмэгц аяндаа дуусч, та сэтгэл хангалуун байх болно. Хими, анагаах ухаан, технологи, даатгалын салбарт ажиллагсдын ажил төрөл бүтэмжтэй байна. 

Ихэр - (5/21-6/21) 

Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна. 

Мэлхий - (6/22-7/22) 

Ачаалал ихтэй өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наминчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.   

Арслан - (7/23-8/22) 

Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн. 

Охин - (8/23-9/22) 

Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий, Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. 

Хилэнц - (10/23-11/21) 

Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул. 

Нум - (11/22-12/21) 

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр ярихаасаа илүү хийхийг чухалчил. Бусадтай харьцахдаа ч хянуур бай. Таны зөн билиг хурц байх боловч чухал шийдвэр гаргахдаа эрүүл саруул тооцоон дээр үндэслээрэй. Ажил төрлийн хүрээнд өрнөсөн мэтгэлцээнд тодорхой баримт нотолгоог жишээ болговол үр дүнтэй. 

Матар - (12/22-1/19) 

Идэвхитэй эрэл хайгуулын өдөр. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй эрэлхийлэл, хамтын зүтгэл шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд зөрчилтэй байгаа бол ойлголцоход тохиромжтой. Ганц бие хүнд сонин учрал тохионо. Тэр хэн нэгнээс бэлэг авах бололтой. Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай. 

Бумба - (1/20-2/18) 

Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай. 

Загас - (2/19-3/20) 

Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй баихын зэрэгцээ танд мэдлэг туршлага нээнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл