8o
Улаанбаатар хот
mobile menu

УСАН ДООР АМЬДАРДАГ БАЖАУ ОМГИЙНХНЫГ ЭРДЭМТЭД СУДАЛСААР БАЙНА

2018-05-05 10:30:00

“Далайн нүүдэлчид” хэмээн нэрлэгддэг Индонезийн Бажау омгийнхон Азийн өмнөд хэсэгт олон мянган жилийн турш усан дунд модон байшин барьж, загасчилж амьдарч байна. Энэ хүмүүс өдрийн ихэнх хугацааг усан дор, 70 метрийн гүнд шумбаж өнгөрүүлдэг.

Тэднийг усан дор удаан хугацаагаар амьдрах чадвартай гэдгийг эрдэмтэд нотолсон ч нууцыг нь хэн ч тайлж чадаагүй юм. Тэгвэл саяхан Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Бажау омгийнхныг дагнан судалсны эцэст дэлүү нь энгийн хүмүүсээс хоёр дахин том бөгөөд усан доор нэг удаад 13 минут байх онцгой чадвартай гэж дүгнэжээ. Хүний дэлүү том байх тусмаа хүчилтөрөгчийг тархи, зүрхэнд хурдан түгээж, усанд шумбах чадвар нь нэмэгддэг байна. Энгийн хүний дэлүүний хүчилтөрөгч шахах хэмжээ 9 хувь байдаг бол Бажау омгийнхон үүнээс хамаагүй илүү гэсэн үг юм.

ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд PDE10A хэмээх онцгой гень илэрсэн гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ гень нь тэдний дэлүүний хэмжээ өөрчлөгдөж, бамбай булчирхайн даавар нь үүнтэйгээ дасан зохицоход нөлөөлжээ. Үүнээс үзвэл, зөвхөн том дэлүү нь биш эд эрхтнүүд нь аажмаар хувьсан өөрчлөгдөж, тэр хэмжээгээр усан дор амьдрах чадвар нь нэмэгддэг ажээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Хаанбанк данс
Манай энэ цадахаа мэдэхгүй төрийн хулгайч нарыг хэсэг тэнд байлгахсан хүнд нэг их юм хэрэггүй гэдгийг ойлго
2018/05/09 202.179.24.45
zochin
harin zugeer yum bishuu stress bhgui mashin tereg unetei huvtsas hunar hereggui 1 sarch boltugai ingej amidarch stressees angijrah yumsan haha
2018/05/07 66.181.160.112
ми
Усан дор биш усан дунд юм биш үү, хөөрхий сэтгүүлч ээ ккк
2018/05/05 66.181.178.131