8o
Улаанбаатар хот
mobile menu

ХИРОШИМАГИЙН ОХИНЫ ЦААСАН ШУВУУНЫ ТҮҮХ

2018-05-05 12:00:00

Дэлхийн 2-р дайны үе, АНУ-ын зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж, хүчлийн бороог ууцгаан үхэж байв. Амьд гарсан нэгэн нь эдгэршгүй өвчинтэй болж байлаа. Тэнд амиа алдсан хүний тоог ойролцоогоор 246 мянга гэсэн судалгаа бий. Хирошима хотод Сасаки Садако охин амьдарч байсан бөгөөд бөмбөг хаях үеэр тэрээр дөнгөж 2 настай байжээ. Тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул "Азаар аврагдсан НЭГЭН" гэж ерөөсөн гэдэг. Түүнээс 9 жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр 2 настайдаа цацрагт идэвхт бодист хордсон нь аажмаар биед нь нөлөөлж "Цусны хорт хавдарт" өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах 1 жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд хэлжээ. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхалтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч, өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн юм. Охин нугалсаар л... Аль хэдийн найман сар өнгөрсөн бөгөөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас баржээ. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэгээн
Би дуугын сонсоод уйлаа
2022/10/06 66.181.179.99
Түмэн-Өлзий
Түүн шиг сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай...
2022/07/02 66.181.160.7
Гандулам
Энэ охин ямар өрөвдөлтэй юм шиг санагддаг бэ?бурханы оронд нь амархан тайван нойрсог
2022/04/04 202.9.47.16
Энхлүүн в
Энэ дууг энх удаа сонсож байна үнэхээр сайхан байсан шүү гэж хэлмээр санагдлаа
2020/11/06 103.212.118.50
Ерөөлч
Бурхны оронд үүрд мөнхийн амар амгаланд уусан ажирсан байх болтугай. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.
2018/12/07 66.181.179.212
zochin
evii evii dayan delhii enkh tunkh bgaasaidaa
2018/05/07 66.181.160.112