8o
Улаанбаатар хот
mobile menu

НАЙМАН ЖИЛ ЖИМСНЭЭС ӨӨР ЮУ Ч ИДЭЭГҮЙ ПРОФЕССОР СУПЕР ХҮН БОЛЖЭЭ

2018-05-06 10:11:49



Токиогийн их сургуулийн профессор Мизуки Накано сүүлийн найман жилийн турш ямар ч хоол идэлгүй зөвхөн жимсээр амьдарч буй тухайгаа телевизийн шоунд оролцох үеэрээ олон нийтэд мэдэгджээ. Зөвхөн жимсээр хооллосны дараагаар түүний биед огцом өөрчлөлт гарч, ус уух нь багасаж, жимсээр шингэнээ нөхөх болсон байна. Тэр ч бүү хэл, агаар дахь азотын хийг биед хэрэгтэй уураг болгон задлах онцгой чадвартай болсон гэнэ.

Хүн хоол хүнсний хажуугаар жимсийг зохистой хэрэглэвэл уураг, өөх тос, нүүрс усыг хангалттай хэмжээгээр авдаг нь тодорхой. Харин зөвхөн жимс ногоогоор дагнан хоолловол биед хэрэгтэй шим тэжээл үгүй болж, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг гэдэгт эрдэмтэд бүгд санал нийлдэг юм. Тиймээс л Накано профессор өөрийгөө туршилтын туулай болгохоор шийдсэн байна.

Тэрээр 2015 онд “Мацукогийн үл мэдэгдэх ертөнц” хэмээх нэвтрүүлэгт оролцож, жимс ногоогоор хооллохын давуу талыг ярьж байжээ. Гэвч гэнэтхэн телевизээр гарахаа больсон түүнийг хүмүүс жимснээс уураг, B12 витаминаа нөхөж чадалгүй тэжээлийн дутагдалд орж, өөд болсон хэмээн шуугьж эхэлжээ. Накано энэ цуурхал худал болохыг өөрийн биеэр батлахын зэрэгцээ эрүүл чийрэг, супер хүн болж өөрчлөгдсөн гэдгээ хүмүүст харуулахыг хичээж байна. Түүний хэлж буйгаар удаан хугацаанд жимс идсэнээр биед онцгой төрлийн бактери үүсч, уургаа нөхөх болсон гэнэ. Үүний дараа Наканог дагнан судалдаг эрдэмтэд ч гарч иржээ. Гэхдээ одоогоор түүний биед үнэхээр супер бактери буй эсэхийг хэн ч нотлоогүй байгаа юм. 

Эртний Грек, римчүүд хүнийг жимсээр хооллогч гэж үзэж байжээ. Үнэхээр ч хүн бол өвсөн тэжээлт амьтан байсан бөгөөд бие, оюун, физиологийн үйл ажиллагаа нь түүнд зохицсон байдаг гэж судлаачид үздэг байна. Жишээ нь хүний хамгийн ойрын өвөг болох антропоид мич ихэнхдээ самар, жимсээр хооллодог бөгөөд түүний нарийн гэдэс нь биеийн уртаасаа 12 дахин урт, олон үрчлээ нугалаастай нь яг хүнийхтэй ижил байдаг явдал үүний нэг нотолгоо гэж үздэг байна.

Бидний өвөг дээдэс цагаан хоолтон байсныг эрдэмтэд нотолсоор байна. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн 65% нь жимс ногоо, 35% нь мах идэж байсан бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол амьтны гаралтай уураг 3 дахин их, өөх 2 дахин бага хэрэглэдэг байсныг АНУ-ын Иморын их сургуулийн судлаачид тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Hun max idseneer chuluut zavtai bolson ba davhar uuriiguu hugjuuleh bolomj oldson.
2018/05/06 92.47.35.73