Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагааны үеэр хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг сувилагч нарын дунд хорт хавдартай 10 сувилагчид хандив өргөжээ. Аюултай өвчинтэй тэмцэж байгаа эдгээр сувилагчдад Эрүүл Мэндийн яамнаас эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны хүндэт жуух бичиг, Нийслэлийн ЭМГ-ын тэргүүний ажилтнаар мэргэжлээрээ манлайлсан, олон жил ажилласан зарим сувилагчдыг шагнаж, урамшууллаа. Мөн МУ-ын гавьяат сувилагч Өлзийсайханы Тунгалагийг Алтан Гарт сувилагчааршагналаа. Түүний хувьд 45 жил тасралтгүй ажиллаж байна.