8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадаас орж ирсэн цэлцэгнүүрийг авахгүй байхыг анхааруулж байна

2016-02-03 16:55:00

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. 15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхангай аймгийн “Маргад” цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэргийг шалгалтаар илрүүлэн, буцаан татуулсан байна. Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна. Шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ээ л дээ
Ер нь энэ ганц үмх юмыг хүүхдэд өгөөд эх орондоо задардаггүй хог авч үлдэх ямар хэрэг байнаа? Нарийхан хуванцар савтай чихэртэй балга ус ч байх шиг. Иймэрхүү идүүргүй, шүдний алуур болсон хогийг оруулж ирж бусдыгаа хорлохыг нь хориглодог юм уу эсвэл ядаж
2016/02/04 103.17.108.42