-7o
Улаанбаатар хот
mobile menu

Хямралын үед ажлын байр хадгалахад төр яаж дэмжлэг үзүүлдэг вэ?

2016-02-04 09:00:00

Монголчууд эдийн засаг хямарсан хүнд цаг үеийг сүүлийн хоёр жилийн хугацаанд туулж байна. 2016-2017 онуудыг эдийн засаг сэргэх гарааны жил гэж зарим судлаач таамаглаж байгаа ч нөхцөл байдал тийм ч амар хялбар шийдэгдэхгүй болохыг нөгөө хэсэг нь анхааруулсаар байна. Аль аль талыг нь сонсож, дүгнэлт хийх л хэрэгтэй.

Хямралын он жилүүдийг хамтдаа туулна хэмээн манай төр засгаас хувийн хэвшилдээ амласан ч бодит хөрсөн дээр буусан ажил хийсэн нь бага байсан гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Төр төсвөө хэмнэх зорилгоор таргаа хасч төрийн байгууллагын албан хаагчдын орон тоог цөөлөх, цалинг хасах гол бодлого барьсан бол бизнес эрхлэгчдийн хувьд ажлын байраа хадгалах чиглэлд тууштай зогсож чадсанхэмээн хэлж болохоор байна. Тэд бүхий л боломжоо дайчлан орон тооны цомхотголоос зайлсхийж ажиллагсдынхаа цалинг танахгүйг хичээж, ажлын байраа хадгалахыг зорьж сүүлчийн мөчид л халах шийдвэрт хүрч ажилласан. Нэг үгээр иргэдийг ажилтай, орлоготой байлгахад хамгийн том үүрэг гүйцэтгэдэг хувийн хэвшилийнхэн үүргээ сайн гүйцэтгэж ирлээ гэсэн үг. Мэдээж хямрал хэнийг ч тойроогүй. Энэ хугацаанд хямралыг давж чадалгүй үүдээ барьсан цөөнгүй аж ахуйн нэгж, компани бий. Хямралын эсрэг зогсож чадсанд нь урам хайрлахад Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан шалгаруулалт үүргээ гүйцэтгэлээ. Тус газраасМонгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг “Шилдэг нийгмийн даатгал төлөгч байгууллага”-аар жил бүр тодруулдаг. Ингэхдээ хэдэн хүнийг ажлын байраар хангав, ямар хэмжээтэй цалин олгов зэрэг үзүүлэлтийг голлон тооцдог. Тодруулбал, нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээ, нийгмийн даатгалын шиймтгэлийг тогтмол, тогтвортой төлсөн зэрэг үзүүлэлтийг шалгуур болгодог. Энэхүү шалгаруулалтын хамгийн сүүлийн буюу 2014 оны жагсаалтыг Бороо гоулд, Трансвест Монголиа, ИНЕГ-ын агаарын хөдөлгөөний газар,Эрдэнэт үйлдвэр, Баян айраг эксплорэйшн, Энержи Ресурс зэрэг компани тэргүүлжээ. Цалингийн хувьд ч энэхямралын үед зохих хэмжээний мөнгийг зарцуулсан байх юм. Эдгээр байгууллага нь нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 сая төгрөгт хүргэж, ажилчдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулжээ.

Үүнээс гадна хамгийн олон ажиллагсадтай компаниуд ч гэсэнажлын байраа хэвээр нь  хадгалж үлдсэн мэдээлэл гарчээ. Хямралыг эсрэг хамтдаа гэдгийн нэгэн жишээг хувийн хэвшлээс хамгийн их ажлын байр бий болгосон М Си Эсгрупп, Оюу толгой, Номин зэрэг олон компаниас харж болно. Эдийн засгийн нөхцөл таагүй байсан ч тэд ажлын байраа болон цалингийн хэмжээгээ тогтвортой барихын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх олон үйлсийг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Нэг талдаа манай нэр бүхий компаниуд нийгэмд үлгэр жишээ болж байгаа ч нөгөө талдаа төр эргээд тэднийг хэрхэн дэмжсэн бол гэдэг асуулт гарч ирэх нь зүй ёсны юм. Хямралын үед хүндхэн ачааг үүрэлцэж ирсэн эдгээр компанийг төр бодлогоороо хэрхэн дэмжиж ирсэн бол ?Үүнд санаа өгөх зорилгоор бусад улсын жишээг харья.

Япон улс бага хүүтэй урт хугацааны зээл өгч ажлын байр хадгалахад дэмжлэг үзүүлжээ

Олон хүнийг шууд болон дам ажлын байраар хангадаг, иргэдийг тогтмол орлоготой байлгадаг хувийн хэвшил, компаниудыг төрийн бодлогоор тууштай дэмжих замаар ажлын байраа тогтвортой хадгалах нь юу юунаас чухал юм. Энэ бол төр болоод хувийн хэвшлийнхний хэн хэнийх нь санаагаа чилээх асуудал, мөн хүлээх адилхан үүрэг хариуцлага нь юм. Төр засаг нь хувийн хэвшлээ дэмждэг, харилцан хамтардаг бодлого өнөөг хүртэл олон улсад нийтлэг явсаар ирсэн. Үр дүн нь ч сайн гардаг. Харин төрийн бодлого, дэмжлэгтэй бизнесийнхэн улсынхаа эдийн засгийн нэг тулах цэг болж чаддаг гэвэл илүү ойлгомжтой болох байх. Тухайлбал, 1937-1940 оны үед Японд эдийн засагт нь хүнд байдал нүүрлэсэн цаг байсан. Эдийн засаг хямарч, ажилгүйдэл хавтгайрч, бараа бүтээгдэхүүний борлуулалт унасан үед Японы төр засгаас үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого явуулж эхэлсэн байдаг. Өдгөө 350 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж буй“Тоёота” компани гэхэд төрийн бодлогын ачаартухайн үедээ бага хүүтэй, их хэмжээний зээл авсан нь үйлдвэрээ өргөжүүлж, ажлын байр олноор бий болгоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Австрали улс 5 хувийн татварын хөнгөлөлт үзүүлж ажлын байр хадгалахад дэмжлэг үзүүлдэг

Төр хувийн хэвшлээ дэмжиж, хэн хэндээ ашигтайажилладаг өөр нэг загвар орон бол Австрали улс. Австралийн бизнес эрхлэгчдийн 96 хувь нь жижиг бизнес эрхлэгчид байдаг. Жижиг бизнес эрхлэгчид гэлтгүй тэд 4.5 сая хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг байна. Үүний хариуд Австралийн Засгийн газраас татварын таван хувийн хөнгөлөлтийг үзүүлдэг аж. Иргэдээ ажлын байраар хангадаг бизнес эрхлэгчдээ татварын хөнгөлөлтөөр дэмжих нь тус улсын ирээдүйн эдийн засгийн гол бодлого хэмээн тодорхойлжээ. Мөн Их Британи болон Америкт сүлжээ дэлгүүрийн бизнес эрхэлдэг “Asda”компани өнөөдөр хоёр сая иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Сая сая иргэнийг тогтвортой ажлын байр, тогтмол цалингаар хангаж буй тус компани төрийн бодлого, дэмжлэгтэй энэ хэмжээнд хүрсэн гэдэг. Амжилттай ажиллаж буй энэ мэт жишээ олон бий.

Ажлын байр олноор бий болгох, түүнийгээ тогтвортой барих нь хямралыг давах цор ганц оновчтой арга гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн байдаг.


2009 онд олон улсад нүүрлэсэн хямралыг даван туулах гаргалгааг дэлхийн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид ажлын байр бий болгох хэмээн нэгэн дуугаар санал нэгдэж байсан удаатай


Манайд хувийн хэвшил, компаниудыг ашигтай орлоготой ажилладаг гэсэн өнцгөөр ихэнхдээ хардаг. Энэ утгаараа дэмжээд байх сонирхол бага, элдэв хардлага сэрдлэгээс айгаад тойрч зугтаад байдаг. Тиймээс байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдөж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, тасралтгүй ажлын байр бий болгож ирсэн компаниудыг олон зуун ажлын байраа тогтвортой авч үлдэхэд нь төрийн тууштай бодлого үгүйлэгдэж байх шиг.

Төр компаниудаа олон талаар дэмжсэн бодлого явуулснаар төрийн үүрэг ачааллыг төдий хэмжээгээр үүрэлцэх бүрэн боломжтойг дээрх орнуудын туршлага харуулж байна. Гадаадын орнуудын туршлагыг хуулбарлахдаа гол нь биш харин улс орныхоо онцлогт тохируулж бүтээлчээр хэрэгжүүлвэл энэ хүнд үед олон мянган иргэдийхээ ажлын байрыг хадгалж, тогтвортой орлоготой байлгаснаар хямралыг сүүдэр мэт дагадаг нийгмийн хурц асуудлуудаас сэргийлж чадах билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 136