8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголынхоо бүх сайхан гэр бүлд дэлхийн "Гэр бүлийн өдөр"-ийн баярын мэнд хүргэе

2018-05-15 09:21:00

Өнөөдөр дэлхийн "Гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүл нь нийгмийн зохион байгуулалтын хамгийн бага нэгж хэдий ч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9-р сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох шийдвэр гаргаж, түүнээс хойш ёсчлон тэмдэглэсээр ирсэн аж. Дэлхийн улс орнууд гэр бүлийн өдрийг анх тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа юм байна. Харин манай улс энэхүү өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэж байна.

Өнөөдөр жанжин Сүхбаатар танхимд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийх зохион байгуулагдаж байна.

Ингээд монголынхоо бүх сайхан гэр бүлд дэлхийн "Гэр бүлийн өдөр"-ийн баярын мэнд хүргэе. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэхэд оршдог.  Гэр бүл бүхэн амар амгалан, эрүүл энх, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment