8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-15 09:56:27

 

Хонь - (3/21-4/19) 
Эвдрэл сүйрлийн хандлагатай өдөр. Туйлын анхааралтай хашир байхыг од эрхэс сануулж байна. Та алсын аянд явах чухал мэдээ хүлээн авч болзошгүй. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Хайртай хүндээ ухаалгаар ханд. Хэт нялуурах, хайр сэтгэлээ эрс ширүүн илэрхийлэх нь хайртыгаа өөрөөсөө хөндийрүүлж болзошгүй. 
 
Үхэр - (4/20-5/20) 
Сарын энэ үед үйл явдал, уулзалтууд эрчимтэй өрнөж зарим нэг нь танаас үл хамаарах шалтгаанаар тасалдана. Өөрийн үйлдлийг зөв гэдэгт анхаарлаа хандуул. Хуультай бүү зөрчилд. Зарим үхэрнүүдийн хурим эсвэл хайрын холбоо үүсэх бүрэн боломжтой. Орлогын шинэ эх үүсвэр хайх, ажил мэргэжлийн хүрээгээ тэлэх, төлөвлөгөө боловсруулах, гаргах зэрэгт тун таатай. Гэхдээ энэ бүхнийг хийхэд танаас маш их анхаарал болгоомжлолыг шаардаж байгаа гэдгийг од эрхэс сануулж байна. 
 
Ихэр - (5/21-6/21) 
Амлалт өгөх, хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн ярих гэсний хэрэггүй. Ихрийнхэнд гэнэтийн бэлэг, ойр дотны хүмүүсийн талаар баяр хөөртэй мэдээ авчирна. Сэтгэлээр унахаас, санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Худалдан авах бичиг баримт бүрдүүлэхэд няхуур бай. Хувийн амьдралд хамтрагчийн урвалтаас, гомдлоос болж харилцаагаа тасалж болно. Энэ нь үл ойлголцол болж магадгүй. Энэ сард томилолтоор явбал ашиг авчрахгүйгээс гадна бүp алдагдалтай байж мэднэ. Чамин хээнцэр бэлэг, үйл хөдлөлөөрөө бусдыг гайхуулах гэж бүү оролд. 
 
Мэлхий - (6/22-7/22) 
Одод эрхэс гэнэтийн хэт ачаалал, Ашиг орлого олох буюу эртний мөрөөдөл биелнэ. Мөн гэнэтийн таатай мэдээ хүлээн авах магадлалтай. Та өөрийгөө сайн талаас бусдад харуулж чадна, гэхдээ өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүй. Эр зориг гаргах, асар том төслийг хэрэгжүүлэхээр барьж авахыг эрмэлзсэнээр хамаг хэрэг таны эсрэг эргэж магадгүй. Сэтгэл санааны тогтворгүй байдал, хоолны дуршил ихсэж, багасгахын сануулж байна. Хоолны сонголт муу байх нь эрүүл мэндэд тань хор хөнөөл учруулна. Эрчимтэй амьдрал таны зүрхэнд хэт ачаалал өгнө. Аль болох их амар. Дураараа эм хэрэглэх нь зохисгүй хооллолтоос багагүй хортой. 
 
Арслан - (7/23-8/22) 
Сарын дундуур сэтгэлийн хөдлөл дүүрэн байна. Хачин этгээд үйлдлүүд, түрэмгий асуудалд орооцолдож магадгүй. Таны хийх алхам бол түрэмгий алхам биш. Эрсдэлтэй алхам бүү хий. Учир нь удахгүй шударга бизнес хийх тааламжтай цаг үе ирнэ. 
 
Охин - (8/23-9/22) 
Өдрийн турш хэт өндөр хариуцлага ба анхаарал шаардсан бие даасан ажлаас зайлсхий. Санхүүгийн үүрэг амлалтдаа онцгой анхааралтай ханд. Аливаа ажил хэрэгт хамтын ажиллагаа, шинэ түншүүдийн оролцоо, зөн билэг, мөн нөхөрсөг зөвлөгөөг дагах нь таатай нөлөө үзүүлнэ. Эргэн тойрныхондоо үл анзаарагдах боловч таны сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Олонх Охины ордны хүмүүсийн эрч хүч суларч байгаагаа мэдэрнэ. Ганцаар байж амрахад их цаг зав гарга. 
 
Жинлүүр - (9/23-10/22) 
Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал таны сэтгэлийн дарамт арилж өөдрөг болох болно. Нууцлагдмал далдын зүйл сонирхдог сонирхол тань нэмэгдэж, дорнын шашин сонирхон судлах болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Магадгүй та хэн нэгний мөрийний бай болж ч болох юм. 
 
Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр ихэнх хилэнцүүд хайртдаа хүчтэй мэт татагдах боловч, энэ нь баяр баясгалангаас илүүтэй уур бухимдлыг авчирна. Өөрийнхөө биеэ авч явах байдлаа анхааран харж бусадтай муудалцахгүй байхыг хичээ. Төлөвлөсөн уулзалтаа дараагийн өдөр болгон хойшлуул. Ажил тань ихээхэн хүч чармайлт, стандарт бус арга заль, болж буй асуудалд шийдэмгий хандахыг зөвлөж байна. Энэ оройг ой модтой газар өнгөрөөхийг хичээгээрэй. Унтахын өмнө халуун баннанд орж эсвэл сүү уухыг зөвлөж байна. 
 
Нум - (11/22-12/21) 
Орон гэр, ажлын байраараа тохижуулахад таатай. Урьд хийсэн ажлынхаа хөлсийг авна. Гал тогооны хэрэгсэл, өдөр тутмын эд зүйлс худалдан авна. Эмчилгээний гоо сайхны хэрэгсэл мөн худалдаж ав. Бусдад зээл өгөх, өрөө нэхэхэд ямар нэгэн саад гарахгүй. Таныг хүрээлэн байгаа хүмүүсийн цагаан цайлган сэтгэлд эргэлзэх хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлд гэнэтийн хэрүүл шуугиан дэгдэх нь лавтай. 
 
Матар - (12/22-1/19) 
Эд зүйлс худалдан авахад таатай өдөр. Та эрч хүчээ төвлөрүүлж зөв гарц олж чадвал шинэчлэгдэхэд үр дүнтэй өдөр байх болно. Ажилдаа бүтээлчээр хандах, өндөр мэдрэмжтэй байх, дур булаам байдал, сайхан сэтгэлээр эргэн тойрныхондоо хандах нь мэдэгдэхүйц үр дүн авч ирнэ. Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө зогсож байгаа чинь биширмээр авч өөрийн бодол санааг хуваалцуулахаар хүмүүст шахалт үзүүлэх, ятгахаас зайлсхий 
 
Бумба - (1/20-2/18) 
Энэ өдөр удирдагч байх хүсэл маш их байна. Од эрхэс төлөвлөгөөг тань биелүүлэхэд тусална. Хүүхдүүд их ажилсаг байж зохих урамшууллаа хүртэнэ. Романтик болзоо, хайр дурлалаа илчлэхэд энэ орой тааламжтай. Хэрвээ мөрөөдөлдөө хэт автахгүй бол олон зүйл амжуулж чадна. Найзуудтайгаа зугаацсанаар та мөнгө цаг хугацаа алдах болно. Хуучин өр нэхэгдэх болно, шинэ ажлын тухай санаа зовних эсвэл ойрын төрөлдөө туслах гэх мэтээр. Үдээс хойш санхүүгийн алдагдал гарах аюул байна, үнэтэй зүйлээ эвдэх эсвэл алдаж магадгүй. 
 
Загас - (2/19-3/20) 
Ажил дээрх, мөн гэр бүлийн байдал сайжирна. Ашиг ор лото олж магадгүй. Мөн танай гэр бүлд шинэ хүн мэндлэх буюу удахгүй мэндлэх тухай баяртай мэдээ сонсоно. Сарын дундуур таны тулгуур чинь ойр дотнынхон, танилууд хамаатнууд тань байх болно. Хүмүүсээс зайгаа барих хэрэггүй. Ойр дотнын хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Бүгдийг ганцаараа хийгээрэй. Магадгүй хууран мэхлэлтэд өртөж болзошгүй. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ali erteediin zurhaigaa hed honood butsaagad tavichihdag yumuu uduriin soliod tavichihdgimu kkkk
2018/05/16 203.91.115.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment