8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүнс хамтлаг 1993 оны уран бүтээлүүдээ дахин сэргээжээ

2016-02-04 12:43:00

Монголын анхны boy band 25 нас хүрлээ.

Монголын анхны boy band буюу хөвгүүдийн хамтлаг болох “Сүнс” хамтлаг энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамтлагийнхан энэхүү ойгоо угтан үнэнч сонсогч фенүүддээ зориулан олон олон сюрприз барихаар эхнээс нь хийж хэрэгжүүлээд эхэлчихжээ.

Тодруулбал хамтлагийнхан анхны цомгийн бичлэгүүд болох 1994-1996 онд бичүүлсэн дуунуудаа сэргээхээр болжээ. 1980-аад оны техник болох урлон, дамран хальснаас хөрвүүлж байгаа тэдний эхний уран бүтээл нь “Архичин чи сонс”.

1993 онд "Чингис Хаан" хамтлагтай хамтран 2 рэп дуу хийсэний нэг нь энэхүү дуу аж. Хоёр жилийн дараа хөгжмийн бичлэгийг нь шинэчилж, Монгол телевизийн 600 студийн аудио студид ямар нэгэн эвлүүлэг, засваргүйгээр ганцхан удаагийн дуулалтаар бичүүлсэнийг нь ийнхүү хадгалж авч үлдсэн байна. Энэ дууны үг одоо ч үнэ цэнээ алдаагүйг гэдгийг Сүнс хамтлагийн фенүүд нь хэлж байна. Тус хамтлагийн анхны цомгийг бүрэн эхээр нь тун удахгүй www.hi-fi.mn сайт дээр онлайн худалдаанд тавих аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Баяр хүргэе.Яг хэзээ ойн арга хэмжээ болох нь гэдгээ тодорхой бичээгүй байна шүүдээ.энэ жил л гэсэн байна.олон үзэгч сонсогч хүлээж байгаа шүү.
2016/02/04 103.17.108.42