8o
Улаанбаатар хот
mobile menu

Номын баяр ирэх 7 хоногт болно

2018-05-20 12:05:00

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг өнөөдөр олгосон байна.

Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд болох аж. Баярын гол онцлог нь уншигчид зохиолчтойгоо уулзаж гарын үсэгтэй номыг нь дэлгүүрийн нэмэгдэл үнэгүйгээр авдагт оршдог. Тэр болгон таараад байдаггүй алдартай эрдэмтэд, зохиолчид уншигчидтайгаа уулзахаар ширээнийхээ ард сууж байдаг нь сайхан соёл болон манайд хэвшиж буй юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment