8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд болно

2018-05-21 08:46:12

"Монголын эдийн засгийн форум-2018” өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. "Хүчээ Нэгтгэе" уриан дур явагдах тус чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Үндэсний хөгжлийн газраас Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ тухай Эдийн засгийн чуулганаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэх юм.

“Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд том төслүүдээ хөдөлгөх, төвлөрлийг сааруулах бодлогод орон нутгийн удирдлагуудын оролцоог хангах зэрэг олон асуудалд шийдэл хайх хэлэлцүүлэг болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ өнөөдөр, маргааш шууд дамжуулан хүргэнэ.

Тус чуулганы өнөөдрийн хөтөлбөр:
09:00 - 09:10 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
09:10 - 09:25 УИХ-ын даргын мэндчилгээ М.Энхболд
09:25 - 09:40 Хүндэт зочны илтгэл Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж (Дэлхийн банк Группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, Ph.D. Кристин Жэнвэй Чианг, Дэлхийн Банк)
09:40 - 11:10 Нэгдсэн хуралдаан: Монгол Улсын Хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр
11:10 - 11:25 Цайны завсарлага
11:25 - 12:30 Нээлттэй хэлэлцүүлэг: Төр, хувийн хэвшлийн диалог ба Хамтын ажиллагаа
12:30 - 13:30 Үдийн завсарлага Монгол Улсын Ерөнхий сайдын форумын дэмжигч байгууллагуудын төлөөлөл болон гадны хөрөнгө оруулагч нартай хийх хаалттай уулзалт
13:30 - 15:00 Салбар хуралдаан
- Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй (А танхим) 
- Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт (Их танхим) 
- Аялал жуулчлал ба Агаарын тээвэр (Б танхим)
15:00 - 15:15 Цайны завсарлага
15:15 - 16:45 Салбар хуралдаан

 - Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба Хувьчлалын бодлого (Их танхим)
- Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл (А танхим) 
- Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт (Б танхим)
16:45 - 17:30 Нэгдсэн хуралдаан - Сэдэв: Өдрийн тойм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл